Монгол Цэргийн Өдөр

Ханагар сайхан өвөөгийн баяр
Халамжит дулаан аавуудын баяр
Хатан зоригт эрчүүдийн баяр
Хайр булаасан залуусын баяр
Хатуу хорвоогийн нум нь та байг
Халамжит бүсгүйн хайр нь та байг
Энхрий үрсийн бахархал нь та байг
Энэ улсынхаа эзэн нь та байг

Шинэ оны мэнд хүргэе!
Шинэ оны мэнд хүргэе!
ТӨМӨР ЗАМЫН ГАЗАР 4/3/2011
Төмөр замаа өөрсдөө тавьж чадна гэдгээ харууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 1-р сарын 09, Даваа гариг, 11:42

Монголчууд төмөр замаа өөрсдөө тавьж чадна гэдэг сайхан мэдээг “хөрөнгө мөнгийг шийдээд өгчихвөл” гэдэг тодотголтойгоор хүргэв. Монголын төр мөнгөгүй гэж үү. Хэрэгтэй, хэрэгггүй нь мэдэгдэхгүй хөшөө, барилга мэтийг тэрбумаар хэмжигдэх төгрөгөөр хийдэг, 2,7 сая гаруй иргэнээ сар бүр 21 мянган төгрөг өгч, “тэжээдэг”төр томоохон бүтээн байгуулалтад хөрөнгө гаргаж чадахгүй байна гэж үү.Энэ асуултыг олон жил яригдаж байгаа төмөр замын сурагтай цуг дахин тавимаар санагдав. “Улаанбаатар төмөр зам” ТӨХК өөрийн хөрөнгө, хөдөлмөрөөр Замын-Үүдээс урд хөршийн хил 3,5 км төмөр замыг 27 хоногт  тавьжээ.

Замын-Үүдээс Хятадын хил хүртэлх төмөр замыг анх 1956 онд ашиглалтад оруулсан байдаг. Энэ замаар хоногтоо 12  хос галт тэрэг буюу 1320 вагон явдаг бөгөөд 3000-5000 зорчигч дамжин өнгөрдөг байна. Мөн Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлтийн 70 орчим хувь нь энэ боомтоор дамждаг.

Дэлгэрэнгүй...
 
Д.Жигжиднямаа: Төмөр замын тээвэрлэлтийн үнэ нэмэгдэхгүй PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 1-р сарын 04, Лхагва гариг, 15:52

Манай өмнөд хөрш БНХАУ-ын тээвэр зуучийн компаниуд тээвэрлэлтийн үнээ нэмэгдүүлэх болсон, тэрдундаа нутаг дээгүүр нь дамжин өнгөрөх чингэлэг бүрийн тээврийн хөлс нэмэгдэх болсон тул манай улс ч төмөр замын тээвэрлэлтийн үнээ нэмэгдүүлэхээс өөр аргагүй байдалд орж байгаа тухай Монголын Үндэсний Тээвэр Зуучлагчдын Холбооноос мэдээлсэн.

Мэдээллийн дагуу эл асуудлыг мэдэх учиртай газар болох “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Тээвэр хариуцсан орлогч дарга Д.Жигжиднямаатай холбогдлоо. Түүнээс “БНХАУ-ын тээвэр зуучийн компаниуд үнээ нэмэгдүүлж байгаагийн улмаас манай төмөр замын тээвэрлэлтийн үнэ нэмэгдэнэ гэсэн мэдээлэл байна. Үнэхээр үнэ нэмэхээс өөр аргагүй байдал үүссэн юм уу? “ хэмээн тодруулахад:

-Тийм юм байхгүй. БНХАУ-д дотоодын тээвэрлэлтийн үнээ өсгөсөн. Харин манай улсын тухайд үүнээс шалтгаалан үнээ нэмэхгүй… гэсэн хариултыг өглөө.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1-р сарын 04, Лхагва гариг, 15:57
 
Бүгд Найрамдах Улс тунхагласны 87 жилийн ойгоор “Хүндэт төмөр замчин” тэмдгээр шагналаа PDF Хэвлэх И-мэйл

Бүгд Найрамдах Улс тунхагласны 87 жилийн ойг тохиолдуулан ЗТБХБЯамны сайдын тушаалаар ажил мэргэжлээр хамт олноо манлайлан, өндөр үр бүтээлтэй ажилласан “Монгол Экспресс” ХХК-ийн Импортын хэлтсийн дарга А.Одгэрэл, “Прогресс транс ХХК-ын гүйцэтгэх захирал А.Энхтуяа нарыг тус тус “Хүндэт төмөр замчин” тэмдгээр, “Монгол Экспресс” ХХК-ийн Замын-Үүдийн тээврийн ахлах төлөөлөгч А.Өнөржаргалыг ЗТБХБЯ-ны “Жуух бичиг”-ээр шагналаа.

Дэлгэрэнгүй...
 
Суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч хоорондын хамтран ажиллах үлгэрчилсэн загвар PDF Хэвлэх И-мэйл

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 5 сарын 20 өдрийн 151 тоот тушаалаар "Суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч хоорондын хамтран ажиллах үлгэрчилсэн загвар"-ыг баталлаа.

Дэлгэрэнгүй...
 
Суурь бүтэц ашиглалтын тариф тогтоох аргачлал PDF Хэвлэх И-мэйл

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 9-р сарын 22-ны өдрийн 252 дугаар тушаалын хавсралт

 

Дэлгэрэнгүй...
 
« ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл »

Хуудас 11-с 2

Санал асуулга

Та манай веб сайтнаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?