Монгол Цэргийн Өдөр

Ханагар сайхан өвөөгийн баяр
Халамжит дулаан аавуудын баяр
Хатан зоригт эрчүүдийн баяр
Хайр булаасан залуусын баяр
Хатуу хорвоогийн нум нь та байг
Халамжит бүсгүйн хайр нь та байг
Энхрий үрсийн бахархал нь та байг
Энэ улсынхаа эзэн нь та байг

Шинэ оны мэнд хүргэе!
Шинэ оны мэнд хүргэе!
ТӨМӨР ЗАМЫН ГАЗАР 4/3/2011
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өмнийн Говийн төмөр замын дэд бүтцийг яаравчлахыг үүрэг болголоо PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 1-р сарын 24, Мягмар гариг, 11:49

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уул уурхайн хөгжлийн гол тулгуур бүс нутаг болоод буй Өмнөговь аймагт ажлын айлчлал хийлээ. Өнгөрсөн долоо хоногийн ажлын өдрүүдийг дуустал буюу 1-р сарын 19-21-ний өдрүүдэд үргэлжилсэн айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Даланзадгад сумдаар зочилж, Тавантолгойн бүс болон Оюутолгой төслийн ажлын явцтай газар дээр нь танилцсан юм. Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд ЭБЭХ-ний сайд Д.Зоригт , Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон Ц.Баярсайхан, Х.Бадамсүрэн гишүүд болон ЗТБХБЯ, Сангийн Яам, БОАЖЯ, НХХЯ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, холбогдох газар, агентлагуудын албаны хүмүүс багтсан.

Дэлгэрэнгүй...
 
Монгол улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх журам PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 1-р сарын 19, Пүрэв гариг, 10:41

Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэ журмын зорилго нь Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэхтэй холбоотой харилцааг зохицуулна.

дэлгэрэнгүйг эндээс татаж авна уу

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1-р сарын 19, Пүрэв гариг, 11:48
 
Төмөр замын объкт, байгууламж барих ажил эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 1-р сарын 12, Пүрэв гариг, 11:22

"ХОТ БАЙГУУЛАЛТЫН БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАХ, БАРИЛГА

БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, БАРИЛГЫН АЖИЛ

ГҮЙЦЭТГЭХ, МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ӨРГӨХ БАЙГУУЛАМЖ, ТҮҮНИЙ ЭД

АНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, УГСРАЛТ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ, ТӨМӨР ЗАМЫН ОБЪЕКТ,

БАЙГУУЛАМЖ БАРИХ АЖИЛ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ" -ААС

2.3 Тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж, байгууллага нь өргөдөлд дараахь бичгүүдийг хавсаргаж ирүүлнэ. Үүнд:

2.3.1 аж ахуйн нэгж, байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хувьд Гадаадын хөрөнгө оруулалттай газраас олгосон сетификатын хуулбар;

2.3.2 аж ахуйн нэгжийн, байгууллагын сүүлийн улиралын санхүүгийн тайлан тэнцэл, аудитын дүгнэлтийн хамт;

2.3.3 инженер, техникийн ажилтан нэг бүрийн диплом, гэрчилгээ, батламж, зөвлөх инженерийн гэрчилгээний хуулбар /тусгай дугаар бүхий нэрийн тэмдгийг дарж баталгаажуулсан байх/, мэргэшсэн инженерийн мэргэшлийн зэргийн гэрчилгээний хуулбар;

2.3.4 машин механизм, тоног төхөөхөрмж, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, түрээсээр ашигладаг бол гэрээний хуулбар;

2.3.5 орон нутгийн аж ауйн нэгж, байгууллага бол тухайн газрын Газрын харилцаа, барилга, хот байгуулатын газрын тодорхойлт;

2.4 Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах бол энэ журмын 2.3.1-2.3.5 -д зааснаас гадна дараахь баримт бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд:

2.4.1 Барилгын норм, нормативын санд шимтгэл төлсөн баримт;

2.4.2 Захиалагч байгууллагаас гаргасан тодорхойлолт; /2-3/

2.4.3 Барилга байгууламж ашиглалтад оруулсан комиссын акт /1-3/;

2.4.4 Харъяалах татварын албаны тодорхойлолт;

2.4.5 Ашиглалтад хүлээлгэн өгсөн барилга байгууламжийн фото зураг;

2.5 Энэ журмын 2.3.1-2.3.3-т заасан баримт бичгийг нотариатаар баталгаажуулсан байна. Ажлын хэсэг шаардлагатай гэж үзсэн баримт бичгийг нотариатаар батлуулахыг шаардаж байна.

2.6 Машин механизм, тоног төхөөрөмж нь тухайн ажлыг гүйцэтгэхэд технолгийн бүрдэл, тоо хэмжээ, ашиглалтын шаардлага хангасан байх ба 50-иас доошгүй хувь нь аж ахуйн нэгжийн өөрийн өмчлөлийн байна.

2.7 Тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж, байгууллага нь барилгын ажил явуулахад мөрдөх Үндэсний стандарт, норм норматив болон бусад техникийн баримт бичгийн иж бүрдэлтэй байна.

2.8 Тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж, байгууллагын бүрдүүлж ирүүлсэн барим бичгийн үнэн зөв болохыг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /дарга/ гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан байна.

Тусгай зөвшөөрлийн өргөдөлийг эндээс татаж авна уу

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1-р сарын 24, Мягмар гариг, 15:14
 
Төмөр замаа өөрсдөө тавьж чадна гэдгээ харууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 1-р сарын 09, Даваа гариг, 11:42

Монголчууд төмөр замаа өөрсдөө тавьж чадна гэдэг сайхан мэдээг “хөрөнгө мөнгийг шийдээд өгчихвөл” гэдэг тодотголтойгоор хүргэв. Монголын төр мөнгөгүй гэж үү. Хэрэгтэй, хэрэгггүй нь мэдэгдэхгүй хөшөө, барилга мэтийг тэрбумаар хэмжигдэх төгрөгөөр хийдэг, 2,7 сая гаруй иргэнээ сар бүр 21 мянган төгрөг өгч, “тэжээдэг”төр томоохон бүтээн байгуулалтад хөрөнгө гаргаж чадахгүй байна гэж үү.Энэ асуултыг олон жил яригдаж байгаа төмөр замын сурагтай цуг дахин тавимаар санагдав. “Улаанбаатар төмөр зам” ТӨХК өөрийн хөрөнгө, хөдөлмөрөөр Замын-Үүдээс урд хөршийн хил 3,5 км төмөр замыг 27 хоногт  тавьжээ.

Замын-Үүдээс Хятадын хил хүртэлх төмөр замыг анх 1956 онд ашиглалтад оруулсан байдаг. Энэ замаар хоногтоо 12  хос галт тэрэг буюу 1320 вагон явдаг бөгөөд 3000-5000 зорчигч дамжин өнгөрдөг байна. Мөн Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлтийн 70 орчим хувь нь энэ боомтоор дамждаг.

Дэлгэрэнгүй...
 
Д.Жигжиднямаа: Төмөр замын тээвэрлэлтийн үнэ нэмэгдэхгүй PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 1-р сарын 04, Лхагва гариг, 15:52

Манай өмнөд хөрш БНХАУ-ын тээвэр зуучийн компаниуд тээвэрлэлтийн үнээ нэмэгдүүлэх болсон, тэрдундаа нутаг дээгүүр нь дамжин өнгөрөх чингэлэг бүрийн тээврийн хөлс нэмэгдэх болсон тул манай улс ч төмөр замын тээвэрлэлтийн үнээ нэмэгдүүлэхээс өөр аргагүй байдалд орж байгаа тухай Монголын Үндэсний Тээвэр Зуучлагчдын Холбооноос мэдээлсэн.

Мэдээллийн дагуу эл асуудлыг мэдэх учиртай газар болох “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Тээвэр хариуцсан орлогч дарга Д.Жигжиднямаатай холбогдлоо. Түүнээс “БНХАУ-ын тээвэр зуучийн компаниуд үнээ нэмэгдүүлж байгаагийн улмаас манай төмөр замын тээвэрлэлтийн үнэ нэмэгдэнэ гэсэн мэдээлэл байна. Үнэхээр үнэ нэмэхээс өөр аргагүй байдал үүссэн юм уу? “ хэмээн тодруулахад:

-Тийм юм байхгүй. БНХАУ-д дотоодын тээвэрлэлтийн үнээ өсгөсөн. Харин манай улсын тухайд үүнээс шалтгаалан үнээ нэмэхгүй… гэсэн хариултыг өглөө.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1-р сарын 04, Лхагва гариг, 15:57
 
« ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл »

Хуудас 11-с 1

Санал асуулга

Та манай веб сайтнаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?