Монгол Цэргийн Өдөр

Ханагар сайхан өвөөгийн баяр
Халамжит дулаан аавуудын баяр
Хатан зоригт эрчүүдийн баяр
Хайр булаасан залуусын баяр
Хатуу хорвоогийн нум нь та байг
Халамжит бүсгүйн хайр нь та байг
Энхрий үрсийн бахархал нь та байг
Энэ улсынхаа эзэн нь та байг

Шинэ оны мэнд хүргэе!
Шинэ оны мэнд хүргэе!
ТӨМӨР ЗАМЫН ГАЗАР 4/3/2011
Монгол улсын төмөр замын түүхээс PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2008 оны 7-р сарын 31, Пүрэв гариг, 05:12

Манай эх орны төмөр замын түүхийн хуудас 1938 оноос эхлэн бичигджээ. Анх 1938 онд Улаанбаатар - Налайхын хооронд нарийн төмөр зам тавигдаж, түүн дээгүүр уурын галт тэрэг давхиж эхэлжээ. Улаанбаатар - Налайхын төмөр замын гол үүрэг нь нийслэлийн үйлдвэр аж ахуйн газрууд, байгууллага, хүн амыг нүүрсээр хангах явдал байсан юм.

Улаанбаатар - Налайхын төмөр замын урт 43 км, нарийн царигийн (өргөн нь - 750 мм) төмөр зам байжээ.

Эх оронд аюул нүүрлэсэн жилүүд болох өнгөрсөн зууны 30-аад оны сүүлчээр, тухайлбал 1938 - 39 онуудад манай улсын дорнод хязгаарт цэргийн зориулалттай төмөр зам баригдав. Энэ нь одоогийн Эрээнцав - Баянтүмэнгийн төмөр зам юм. Энэ төмөр зам Халх голын байлдааны үйл ажиллагаанд стратегийн чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Эрээнцав - Баянтүмэнгийн салбар замын одоогийн урт нь 268 гаруй км болно.

1946 онд БНМАУ болон ЗСБНХУ -ын хооронд байгуулсан хамтын ажиллагааны тухай гэрээний дагуу ЗХУ-ын Наушки өртөөнөөс БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хот хүртэл тавигдах төмөр замын барилгын ажил 1947 онд эхлэв.

 

Цаг уурын эрс ширүүн нөхцөл, дайны дараахь хэцүү, юм юмаар тарчиг үед зөвлөлтийн мэргэжилтэн, ажилчид богино хугацаанд хайгуул зураг төслийн ажлыг гүйцэтгээд, барилгын ажилдаа оржээ.

 

Төмөр замын барилгын ажил 1947 онд эхлээд хоёр жилийн хугацаанд Наушки - Улаанбаатарын 400 км урт шугамыг барьж дуусгажээ.

Анхны уурын галт тэрэг Улаанбаатарт ирж байна.

 

Шинээр тавигдсан төмөр замын шугамыг хүлээн авах комисс явж байгаа нь. Зүүн гар талаас гуравдахь нь маршал Чойбалсан.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 6-р сарын 21, Даваа гариг, 18:23
 


Санал асуулга

Та манай веб сайтнаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?