Монгол Цэргийн Өдөр

Ханагар сайхан өвөөгийн баяр
Халамжит дулаан аавуудын баяр
Хатан зоригт эрчүүдийн баяр
Хайр булаасан залуусын баяр
Хатуу хорвоогийн нум нь та байг
Халамжит бүсгүйн хайр нь та байг
Энхрий үрсийн бахархал нь та байг
Энэ улсынхаа эзэн нь та байг

Шинэ оны мэнд хүргэе!
Шинэ оны мэнд хүргэе!
ТӨМӨР ЗАМЫН ГАЗАР 4/3/2011
Захиргаа, санхүүгийн хэлтэс PDF Хэвлэх

Уг хэлтэс нь салбарын болон байгууллагын хүний нөөцийн бодлогыг тодорхойлж, санхүү, аж ахуйг бэхжүүлэх үндсэн зорилготой.

Мөн Төмөр замын газрын дотоод удирдлага, зохион байгуулалтын ажлыг биечлэн хэрэгжүүлж, Төмөр замын газрын дарга, бусад хэлтсийн үйл ажиллагаанд тус дэм үзүүлэн ажиллахын зэрэгцээ бусад хэлтсүүдийн хэвийн, тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэхийг зорин ажиллаж байна.

Зорилго

Газрын даргыг хvний нөөцийн бодлогын удирдамж, хамтын ажиллагаа, мэдээлэл сурталчилгааг өргөжvvлж, захиргаа, санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагааг мэргэшлийн vндсэн дээр  vр дvнтэй удирдан явуулснаар  байгууллагын vйл ажиллагааны vр нөлөөг дээшлvvлэхэд дэмжлэг vзvvлэх, мөн төмөр замын салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны үр дүн, үр ашгийг дээшлүүлэх, үйл ажиллагаанд (гүйцэтгэл) үнэлэлт, дүгнэлт өгөхөд оршино.

Зорилт

  • Салбарын болон байгууллагын хүний нөөцийн төлөвлөлт, бодлого, бодлогын хэрэгжилт, хяналт зохицуулалт, төрийн албан хаагчдыг сургах, ажиллах нөхцөл нийгмийн баталгааны асуудлыг хэрэгжүүлэх
  • Засгийн газрын тогтоол, газрын даргын шийдвэрийн биелэлтийг хангуулах
  • Ерөнхий менежер болон төрийн албан хаагчдийн үр дүнгийн гэрээ, байгууллагын дотоод ажил, гадаад харилцаа хамтын ажиллагааны асуудал, мэдээлэл сурталчилгаа, иргэдийн өргөдөл гомдол, архив, албан хэрэг хөтлөлт, газрын даргын өдөр тутмын үйл ажиллагаанд туслах
  • Байгууллагын бодлогын зорилт нь хүлээгдэж байгаа үр дүнд хүрч хэрэгжээгүй буюу гажуудал гарсан бол тэдгээрийг өөрчлөн залруулах чиглэл, арга зам шаардлагатай тохиолдолд бодлогын шинэ зорилтыг тодорхойлох зэрэг захиргааны ерөнхий асуудлыг хариуцаж, төрийн захиргааны албан хаагчийн стандартын удирдлагыг хэрэгжүүлэх ажлыг мэргэшлийн үндсэн дээр зохион байгуулахад оршино.
 


Санал асуулга

Та манай веб сайтнаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?