Монгол Цэргийн Өдөр

Ханагар сайхан өвөөгийн баяр
Халамжит дулаан аавуудын баяр
Хатан зоригт эрчүүдийн баяр
Хайр булаасан залуусын баяр
Хатуу хорвоогийн нум нь та байг
Халамжит бүсгүйн хайр нь та байг
Энхрий үрсийн бахархал нь та байг
Энэ улсынхаа эзэн нь та байг

Шинэ оны мэнд хүргэе!
Шинэ оны мэнд хүргэе!
ТӨМӨР ЗАМЫН ГАЗАР 4/3/2011
Техник технологийн хөгжлийн хэлтэс PDF Хэвлэх

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ:

Монгол улсын хэмжээнд төмөр замын тээврийн салбарт мөрдөх улсын стандартыг боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах, мөн хүрээний бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулах, төсөлд дүгнэлт гаргах, төмөр замын тээврийн салбарыг урт, дунд, богино хугацааны стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжид хамаарах хууль тогтоомж, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм, бусад стандарт, баримт бичигт заасан шаардлагыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, боловсронгуй болгох талаар үйл ажиллагааг эрхлэн явуулдаг.

БИДНИЙ ӨНӨӨГИЙН ЗОРИЛТ:

2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Монгол Улсын Их Хурлын Тогтоолоор батлагдсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх, мөн Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан “ Үндэсний хөгжлийн цогц бодлого”, Монгол улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Транзит Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төмөр замын тээврийн хүчин чадал, техник, технологийн хөгжлийг шинэ шатанд гаргах, олон улсын стандартыг үндэсний стандарт болгож нутагшуулахад чиглэгдэнэ.

Монголын төмөр замын одоогийн сүлжээний бүдүүвч

Монголын төмөр замын хэтийн сүлжээний бүдүүвч


Төмөр замын хөгжил – монголын хөгжлийг тодорхойлно.

 


Санал асуулга

Та манай веб сайтнаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?