Монгол Цэргийн Өдөр

Ханагар сайхан өвөөгийн баяр
Халамжит дулаан аавуудын баяр
Хатан зоригт эрчүүдийн баяр
Хайр булаасан залуусын баяр
Хатуу хорвоогийн нум нь та байг
Халамжит бүсгүйн хайр нь та байг
Энхрий үрсийн бахархал нь та байг
Энэ улсынхаа эзэн нь та байг

Шинэ оны мэнд хүргэе!
Шинэ оны мэнд хүргэе!
ТӨМӨР ЗАМЫН ГАЗАР 4/3/2011
Шинэ оны мэнд хүргэе! PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн admin   
2010 оны 12-р сарын 24, Баасан гариг, 16:35

Happy new year

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 12-р сарын 31, Баасан гариг, 12:07
 
2010 оны хяналт шалгалтын дүн PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн admin   
2010 оны 12-р сарын 07, Мягмар гариг, 15:53

Тайлангийн хугацаанд төлөвлөгдсөн ажлууд хугацаандаа хийгдэж байна. Зарим хяналт шалгалтын чиглэлээр байцаагчийн орон тоо дутуу байгаагаас шалтгаалан төлөвөгөөнд тусгагдсан зарим ажлууд хийгдээгүй болно. Тайлангийн хугацаанд албаны хэмжээнд “Төмөр замын тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, Төмөр замын тээврийн тухай хууль, багц дүрэм, журмуудын хэрэгжилт, мөрдөлтийн байдлыг нийт УБТЗ-ын аж ахуй нэгжүүд, шинээр үүсгэн байгуулагдаж буй төмөр замын байгууллагууд, салбар зам эзэшигчид, төмөр замын тээвэрт оролцогчид гээд нийт 142аж ахуй нэгж, тэдгээрийн 155 салбар нэгж, 594 цэг байгууламжийн аюулгүй байдалд үзлэг шалгалт хийж шалгалтаар 482 зөрчлийг илрүүлж, зөрчил гаргагчдад 357 заалттай 66 албан шаардлага, 73 заалттай 16 актыг гаргаж ажиллаа.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 1-р сарын 13, Пүрэв гариг, 15:06
Дэлгэрэнгүй...
 
''Улаанбаатар төмөр зам''-ын даргаар Т.Очирхүү томилогдлоо PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 11-р сарын 01, Даваа гариг, 15:58

“Улаанбаатар төмөр зам”-ын нийгэмлэгийн шинэ даргаар Сангийн дэд сайд Т.Очирхүү томилогдож, үүрэгт ажлаа хvлээн авлаа. Түүнийг “УБТЗ” нийгэмлэгийн даргаар томилохыг МАХН-ын удирлагууд санал болгож, Засгийн газрын дэмжжээ. Урьд нь тус нийгэмлэгийн даргаар ихэвчлэн мэргэжлийн хүмүүсийг томилдог байсан ч энэ удаа мэргэжлийн гэхээс илүүтэй улс тєр, эдийн засгийн шийдвэр гаргах төвшинд ажиллаж байсан гэх vзүүлэлтийг илүүд чухалчилжээ. Манай Засгийн газар өмнө нь Т.Батболдыг “УБТЗ” нийгэмлэгийн даргаар томилуулахаар санал болгосон ч Оросын тал хараахан хvлээн зөвшөөрч байгаагүй юм.

 
Зөвлөх үйлчилгээний талаарх зарлал PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 10-р сарын 22, Баасан гариг, 15:57
  1. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газар нь төмөр замын хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн барилгын зураг төсөл боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Дэлгэрэнгүй...
 
Ирээдүйн төмөр замчдад эрдмийн баярын мэнд хүргэлээ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 9-р сарын 02, Пүрэв гариг, 11:24

УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн Р.Раш нар Төмөр замын дээд сургууль, Төмөр замын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, сурлагын их амжилт хүслээ.

Нээлтийн үеэр сайд Х.Баттулга “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг боловсруулж өнгөрсөн  зургадугаар сарын 24-нд  Улсын Их Хурлаар батлуулсан юм.

Энэхүү бодлого батлагдсанаар Монгол Улсын төмөр замын тээврийн салбарын  хөгжилд  шинэ үе эхэлж байна. Төмөр замын сүлжээний бүтээн байгуулалтын нөр их ажил, үсрэнгүй хөгжлийн түүхэн цаг мөчид бид ирлээ. Монгол Улсын стратегийн ашигт малтмалын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан төмөр замын тээх нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх хүчин чадлыг нь сайжруулахад чиглэсэн олон зорилт байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 11-р сарын 18, Пүрэв гариг, 17:49
Дэлгэрэнгүй...
 
« ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл »

Хуудас 11-с 8

Санал асуулга

Та манай веб сайтнаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?