Монгол Цэргийн Өдөр

Ханагар сайхан өвөөгийн баяр
Халамжит дулаан аавуудын баяр
Хатан зоригт эрчүүдийн баяр
Хайр булаасан залуусын баяр
Хатуу хорвоогийн нум нь та байг
Халамжит бүсгүйн хайр нь та байг
Энхрий үрсийн бахархал нь та байг
Энэ улсынхаа эзэн нь та байг

Шинэ оны мэнд хүргэе!
Шинэ оны мэнд хүргэе!
ТӨМӨР ЗАМЫН ГАЗАР 4/3/2011
Шинээр баригдах төмөр замын трассыг Монгол инженерүүд хийжээ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн admin   
2011 оны 3-р сарын 15, Мягмар гариг, 15:38

УИХ-ын 2010 оны хаврын чуулганаар 32 дугаар тогтоол гаргаж "Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого" батлагдсан. Энэ бодлогын хүрээнд 2010 оны 11 сарын 3нд Засгийн газрын 283 дугаар тогтоолоор "Монголын төмөр зам" ТӨХК-д төмөр замын эхний шатны суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг олгосон юм. Энэ өдрөөс монголчууд анх удаагаа бие даан шийдэн төмөр зам тавих болсон билээ. Сүүлийн үед шинээр барих 1100км урттай шинэ төмөр зам барих трассыг монгол мэргэжилтнүүд бэлэн болгосон гэх мэдээлэл гарах болсон.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 8-р сарын 12, Баасан гариг, 10:22
Дэлгэрэнгүй...
 
Хот төмөр замынхаа асуудлыг шийдвэрлэнэ PDF Хэвлэх И-мэйл

Нийслэл дундуур дайран өнгөрч буй олон хэсэгт төмөр зам, авто замын гарц давхцаж, зорчигч тээвэр, ачаа эргэлт нэмэгдэхийн хэрээр замын хөдөлгөөний түгжрэл ихэсч, гарц гарамгүй газруудад иргэд осолд орох нь нэмэгдсэн билээ. Тиймээс хотын дарга, төмөр замын удирдлага хамтран ажлын хэсэг байгуулж, эдүгээ нөхцөл байдал ямар буй, цаашид хэрхэн шийдвэрлэх боломжтойг судалсан байна. Уг ажлын хүрээнд хотын удирдлагууд, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын удирдлагуудтай өнгөрсөн бямба гаригт ажил хэргийн уулзалт, аялал хийв. Энэ үеэр хот дагуух төмөр замын шийдвэрлэх асуудлуудтай газар дээр нь очиж танилцан, хамтарч ажиллахаар боллоо.

Дэлгэрэнгүй...
 
Т.Батболд: Одоогийн сүлжээний нийт урттай дүйцэх хэмжээний шинэ төмөр зам барих шаардлага бий PDF Хэвлэх И-мэйл

Шинэ оны босгон дээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын дарга Т.Батболд манай сонинд зочноор уригдаж, төмөр замын өнөө ба ирээдүйн тухай ийн ярилаа.

-Өнгөрсөн 2010 он Монголын төмөр замчдын хувьд хэр үр өгөөжтэй жил болж өнгөрөв өө?
-Баярлалаа, шинэ оны анхны дугаарт зочлох хүндэтгэл үзүүлсэн “Ган зам” сонин, Хэвлэх үйлдвэрийн хамт олон, олон мянган уншигчдад болон нийт төмөр замчиддаа мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.
Монгол улсын төмөр замын тээврийн салбарт тээвэрлэгчийн үүргийг одоогоор дангаар гүйцэтгэж байгаа Монгол-Оросын Хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хувьд сүүлийн хэдэн жилүүд ихээхэн хүндхэн өнгөрсөн гэдгийг бид бүгд мэднэ. Тээвэрлэлтийн хэмжээ буурч байснаас нийгэмлэгийн санхүүгийн чадавхи сулран, нэн тулгамдсан техник, технологийн нөхөн сэргээлт, шинэчлэлт хийх боломж багасч, олон улсад өрсөлдөх чадвар буурсаар байлаа. Зарим төрлийн оновчтой бус хөрөнгө оруулалтын өгөөж ч бага байлаа.

 

Дэлгэрэнгүй...
 
Ачаа эргэлтийн хэмжээ 3,5 дахин өснө PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн admin   
2011 оны 2-р сарын 15, Мягмар гариг, 18:55

Уул уурхайн салбарын хувьд анхаарал татсан нэг асуудал бол дэд бүтэц. Дэд бүтэц асуудалгүй болсон тохиолдолд энэ салбарын хөгжил тэр хэрээр өнгөтэй байх нь мэдээж. УИХ, Засгийн газрын зүгээс энэ тал дээр багагүй анхаарч байгаа. 

УИХ өнгөрсөн хаврын чуулганаараа 1100 км төмөр зам барих бодлогын баримт бичиг баталсан. Үүний хүрээнд Тавантолгой, Цагаан суварга, Зүүнбаянгийн чиглэлд 400 км, Сайншанд- Баруун-Урт чиглэлд 350 км, Баруун-Урт- Хөөт чиглэлд 140 км, Хөөт -Чойбалсан чиглэлд 150 км-т тавигдах юм. Шинээр тавих төмөр замын цариг нь 1520 мм буюу өргөн цариг байхаар төлөвлөж буй бөгөөд 1100 км төмөр зам тавьснаар Тавантолгойн нүүрсний бүлэг орд, Цагаан суваргын зэсийн орд, Адуунчулуут, Чандгана, Тал булаг, Хөөт зэрэг нүүрс болон зэс, вольфрам, цайр, жонш зэрэг ашигт малтмалын томоохон ордуудыг бүрэн ашиглалтад оруулах боломж бүрдэх юм. Энэ ажил шийдэгдвэл төмөр замаар тээвэрлэх ачаа одоогийн нийт ачаа эргэлтээс 3.5 дахин нэмэгдэж 15 сая тоннд хүрэх юм байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 2-р сарын 15, Мягмар гариг, 18:58
Дэлгэрэнгүй...
 
Зүтгүүрийн тоо дөрвөөр нэмэгдлээ PDF Хэвлэх И-мэйл

Улаанбаатар төмөр зам нийгэмлэг шинэ зүтгүүртэй боллоо. Зүтгүүр хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өчигдөр 14.00 цагт болов. 2ТЭ116УМ маркийн илчит тэрэгнүүд тус бүр нь 3.8 сая долларын өртөгтэй аж. Цаашид ийм 26 зүтгүүр манай талд өгөх юм байна. 2ТЭ116УМ илчит тэрэг нь: Анх ЗХУ-ын илчит тэрэгний үйлдвэрт 1971 онд үйлдвэрлэж байсан бөгөөд Донбасс-Москвагийн чиглэлд анх явж байжээ. ТЭ109 илчит тэрэгний үндсэн рам, кузов дээр хийсэн бөгөөд 1520 мм цагирагтай, замд явахаар бүтээгдсэн аж.  2009 оноос ОХУ-ын “Оросын төмөр зам” нээлттэй нийгэмлэгээс УБТЗ нийгэмлэгт зориулж, гол замын 2ТЭ116УМ серийн шинэчлэгдсэн илчит тэргийг Украйн улсын Луганскийн зүтгүүрийн үйлдвэрт үйлдвэрлэж нийлүүлэхээр болсон аж.

Дэлгэрэнгүй...
 
« ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл »

Хуудас 11-с 6

Санал асуулга

Та манай веб сайтнаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?