Монгол Цэргийн Өдөр

Ханагар сайхан өвөөгийн баяр
Халамжит дулаан аавуудын баяр
Хатан зоригт эрчүүдийн баяр
Хайр булаасан залуусын баяр
Хатуу хорвоогийн нум нь та байг
Халамжит бүсгүйн хайр нь та байг
Энхрий үрсийн бахархал нь та байг
Энэ улсынхаа эзэн нь та байг

Шинэ оны мэнд хүргэе!
Шинэ оны мэнд хүргэе!
ТӨМӨР ЗАМЫН ГАЗАР 4/3/2011
Улсын байцаагч нарын хэрэгжүүлэх хууль тогтоомжийн жагсаалт PDF Хэвлэх И-мэйл

Нийтлэг хэрэгжүүлэх, мөрдүүлэх хууль тогтоомж:

  • Төмөр замын тээврийн тухай хууль
  • Төрийн хяналт шалгалтын тухай хууль
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль
  • Захиргааны хариуцлагын тухай хууль

 

Эрчим хүчний чиглэлээр:

  • Барилгын тухай хууль
  • Эрчим хүчний тухай хууль
  • Төмөр замын тээвэр дэх осол, гологдлыг судлан бүртгэх журам
  • Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм /Засгийн газрын 2001 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 263 тогтоолын 1 дүгээр хавсралт/
  • Эрчим хүчний шугам сүлжээ хамгаалах дүрэм /Засгийн газрын 2001 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 263 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт/
  • Цахилгаан станц, шугам сүлжээний техник ашиглалтын дүрэм /Монгол улсын Дэд бүтцийн сайдын 2003 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 125 дугаар тушаал/
  • Төмөр замын техник ашиглалтын дүрэм
  • Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм /Монгол улсын Дэд бүтцийн сайдын 2003 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 125 дугаар тушаал/
  • Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйл
  • Иргэний хуулийн 226, 227, 228 дугаар зүйл
Дэлгэрэнгүй...
 
Төмөр замын ажлыг эхлүүлжээ PDF Хэвлэх И-мэйл
2011 оны 4-р сарын 20, Лхагва гариг, 11:09

Стратегийн оруудыг ашиглахтай холбоотойгоор УИХ өнгөрсөн оны зургадугаар сард Төмөр за­мын тээв­рийн талаар баримтлах бодлогыг батлан гаргасан бөгөөд хэрэгжилт ямар шатанд яваа талаарх танилцуулгыг өчигдөр сайд Х.Баттулга УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд хийлээ. Ямартай ч, Даланзадгад-Таван­толгой-Сайншанд-Чойбал­сангийн чиглэлд барихаар төлөвлөсөн тө­мөр замын газар шорооны ажлыг эхлүүлжээ. Энэ ажилд үндэсний 50 компани ханцуй шамлан орсон байна. Хэдийгээр үндэсний компаниудад төмөр зам барих туршлага бага ч, тэдгээрийг газар шорооны ажилд татан оролцуулснаар иргэдээ ажил­тай, орлоготой байлгах зорилго биеллээ олно хэмээн Засгийн газар үзжээ.

Дэлгэрэнгүй...
 
Галт тэрэгнээс түлш хулгайлах явдал ихэсчээ PDF Хэвлэх И-мэйл
2011 оны 3-р сарын 18, Баасан гариг, 16:38

Өнгөрсөн оныхоос төмөр замын гэмт хэргийн гаралт нэлээд өсөлттэй гарсан. Энэ нь зорчигчдын урсгал нэмэгдэж буйтай холбоотой аж. Мөн Замын-Үүд рүү явах зорчигчдын тоо нэмэгдэж байгаагаас шалтгаалж байна. Зорчигчдын болгоомжгүйгээс болж эд бараа алдагдах, үрэгдүүлснээс энэ төрлийн гэмт хэргийн гаралт нэлээд ихэссэн. Одоогоор бусдын анхаарал татсан гэмт хэрэг гараагүй байна. Хаврын тариалалт эхэлсэнтэй холбогдуулан галт тэрэгнээс түлш хулгайлах тохиолдол ихээхэн гарч байгаа аж. Энэ төрлийн гэмт хэрэг дээр нэлээд олон хүнд эрүү үүсгэн шалгаж байна.
Эх сурвалж: http://niigmiintoli.mn/

 
Гэрчилгээжүүлэлтийн журам PDF Хэвлэх И-мэйл

Зам, тээвэр,барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 41 дүгээр тушаалаар "Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим обьект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам" батлагдан гарлаа.

Дэлгэрэнгүй...
 
Гүн эмгэнэл илэрхийлье PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн admin   
2011 оны 3-р сарын 16, Лхагва гариг, 09:50

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын нийт ажилчид нэг өдрийн цалингаараа Байгалийн гамшигт өртсөн Японы ард түмэнд туслахаар боллоо.

 
« ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл »

Хуудас 11-с 5

Санал асуулга

Та манай веб сайтнаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?