Монгол Цэргийн Өдөр

Ханагар сайхан өвөөгийн баяр
Халамжит дулаан аавуудын баяр
Хатан зоригт эрчүүдийн баяр
Хайр булаасан залуусын баяр
Хатуу хорвоогийн нум нь та байг
Халамжит бүсгүйн хайр нь та байг
Энхрий үрсийн бахархал нь та байг
Энэ улсынхаа эзэн нь та байг

Шинэ оны мэнд хүргэе!
Шинэ оны мэнд хүргэе!
ТӨМӨР ЗАМЫН ГАЗАР 4/3/2011
Орос, Монголыг “салгасан” төмөр зам PDF Хэвлэх И-мэйл

Монгол улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн айлчлалын талаар дотоод гадаадын мэдээллийн хэрэгслүүдэд янз бүрийн дүгнэлтүүдийг өгч эхэллээ. Оросын хэвлэл мэдээллээр Монгол улсыг БНМАУ гэх зэргээр нэр томьёоны зөрүүтэй мэдээллүүд нийтэлсээр байна. Дээрх мэдээллүүдээс товчлон хүргэе.

Дэлгэрэнгүй...
 
Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм PDF Хэвлэх И-мэйл

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Барилгын тухай хуулийн 3.1.1 болон 3.1.4-т заасан “зураг төсөл”, “барилга байгууламж”-ийн цаашид зураг төсөл гэх боловсруулах үе шат, бэлтгэл ажил, тавигдах шаардлага, зөвшилцөх, батлах, магадлал хийх, хадгалах үйл ажиллагаатай холбоотой харилцааг энэхүү дүрмээр зохицуулна.

Хоёр. Зураг төсөл боловсруулах үе шат

2.1. Тусгай зориулалтын болон цогцолбороор баригдах барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлыг хоёр үе шатаар, бусад барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлыг нэг үе шатаар гүйцэтгэнэ.

2.2. Нэг үе шатаар боловсруулах зураг төслийг “Ажлын зураг”, хоёр үе шаттайгаар боловсруулах зураг төслийг “Техникийн зураг”, “Ажлын зураг” гэж ангилна.

2.3. Барилга байгууламжийн хөрөнгө оруулагч, захиалагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь зураг төсөл боловсруулах үе шатыг зураг төслийн байгууллагатай байгуулсан гэрээ болон зургийн даалгаварт тодорхой тусгаж өгнө.

 

Дэлгэрэнгүй...
 
Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох журам PDF Хэвлэх И-мэйл

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Монгол улсын нутаг дэвсгэр дээр шинээр барих болон өргөтгөл шинэчлэлт, их засвар хийх авто зам, эрчим хүч, холбооны болон инженерийн хийцтэй бүх төрлийн барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэхэд эрх бүхий байгууллагаас хөрөнгийн эх үүсвэр харгалзахгүйгээр барилгын захиалагчид зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.

1.2. Барилга угсралтын ажил эхлэн гүйцэтгэх буюу үргэлжлүүлэн гүйцэтгэх зөвшөөрлийг тухайн аймаг нийслэлд ажиллаж байгаа барилгын техник хяналтын улсын байцаагч олгоно.

1.3. Барилга угсралтын ажил эхлэх гэдэгт шинээр баригдаж эхэлж байгааг, барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэх гэдэгт өмнө нь угсралтын ажил хийгдэж байгаад тодорхой хугацаагаар зогсож байгаад цаашид үргэлжлэн хийгдэх угсралтын ажлыг ойлгоно.

Дэлгэрэнгүй...
 
Барилгын зураг төсөл боловсруулах, түүнд магадлал хийх, барилгын үе шатны ажилд хяналт тавих, ашиглалтад оруулах хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм PDF Хэвлэх И-мэйл

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Барилгын зураг төсөл боловсруулах, түүнд магадлал хийх, барилгын үе шатны ажилд хяналт тавих, ашиглалтад оруулах хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд энэхүү дүрмийг мөрдөнө.

1.2. Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд заасан барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, түүнд магадлал хийх, барилгын үе шатны ажилд хяналт тавих, ашиглалтад оруулах хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харилцааг энэ дүрмээр зохицуулахгүй.

1.3. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх нь барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр үүснэ. Бүртгэлийг барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.

 

Дэлгэрэнгүй...
 
“Төрөөс төмөр замын тээврийн талаар барьж буй бодлого, түүний дагуу хэрэгжүүлэх төслүүдийн танилцуулга” зөвлөгөөн PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн admin   
2011 оны 5-р сарын 09, Даваа гариг, 18:22

“Төрөөс төмөр замын тээврийн талаар барьж буй бодлого, түүний дагуу хэрэгжүүлэх төслүүдийн танилцуулга” зөвлөгөөнийг тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудын дунд 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болж өнгөрлөө.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 5-р сарын 11, Лхагва гариг, 12:25
Дэлгэрэнгүй...
 
« ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл »

Хуудас 11-с 4

Санал асуулга

Та манай веб сайтнаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?