Авто зам ашигласны цахим төлбөрийг 100 хувь барагдуулахад төрийн албан хаагчид манлайлж байна.

Төмөр замын газрын албан хаагчдын авто зам ашигласны 2024, 2025 оны цахим төлбөрөө төлөөгүй болон дутуу төлсөн судалгааг autobox.mn, smartcar.mn цахим хаягуудаас гаргаж, нийт 27 албан хаагчийн 222,000 төгрөгийн төлбөрийг 100 хувь бүрэн барагдуулж, авто замын сангийн орлого бүрдүүлэлтэд бодит хувь нэмэр оруулах ажилд Зам, тээврийн салбарын албан хаагчдын хувьд манлайлан ажиллалаа. 

Төрийн албан хаагчид өөрсдөөсөө эхлэн хууль тогтоомжийг мөрдөж, авто зам ашигласны цахим төлбөрөө хугацаанд нь төлснөөр төлбөрийн сахилга бат, хариуцлагыг бодитоор хэрэгжүүлж, иргэд, олон нийтэд үлгэр жишээ манлайлал үзүүлж, Төр–иргэний хамтын хариуцлагын зарчмыг бэхжүүлэхэд эерэг нөлөө үзүүллээ

Иймд иргэн, байгууллага бүр авто зам ашигласны цахим төлбөрөө хугацаанд нь төлж, хуулийн хэрэгжилтийг хангуулан ажиллахыг уриалж байна. 

Таны энэхүү хариуцлагатай, идэвхтэй оролцоо нь:

Замын засвар, арчлалтын санхүүжилтийг бүрдүүлэх

Замын аюулгүй байдлыг сайжруулах

Улсын дэд бүтцийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах болно.

  • Хуваалцах:
ENGLISH