Төмөр замын тээврийн зориулалттай газарт объект байрлуулах, салбар зам барих, өргөтгөх хүсэлт гаргахад бүрдүүлэх материалын жагсаалт

Төмөр замын тээврийн зориулалттай газарт салбар зам барих, өргөтгөх, барилга байгууламж байрлуулах зөвшөөрөл хүсэгч нь төрийн захиргааны байгууллагад дараах материалыг бүрдүүлэн хүсэлтээ гаргана:

1. Хүсэлт гаргагчийн талаарх мэдээлэл:

  • хүсэлт;
  • улсын бүртгэлийн гэрчилгээ;

2. Салбар замын талаарх мэдээлэл:

  • салбар замын чиг, байршлын бүдүүвч тойм зураг;
  • салбар замын замуудын тоо, байгууламж, техник хэрэгсэл; багтаамж, төхөөрөмж
  • салбар замын ачаа боловсруулах хүчин чадал;
  • салбар замын газрын ашиглалт, эзэмшлийн талаарх баримт бичиг.

3. Тээвэрлэлтийн талаарх мэдээлэл:

  • салбар замын зориулалт, үйлчилгээний ба ачааны нэр, төрөл;
  • ажил үйлчилгээний тойм хэмжээ /дамжуулах буюу боловсруулах вагон, ачаа/.
  • Хуваалцах:
ENGLISH