Төмөр замын газрын албан хаагчид “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдье” аянд нэгдэж байна.

Төмөр замын газрын албан хаагчид “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдье” аянд нэгдэж байна.

   Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй (ЖСХ) тэмцэх 16 хоногийн аян нь 1991 онд иргэний нийгмийн санаачилгаар эхэлсэн бөгөөд олон улсад жил бүр 11-р сарын 25-наас (Олон улсын эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах өдөр) 12-р сарын 10-ны (Хүний эрхийн өдөр) хооронд зохион байгуулдаг. Монгол Улсад энэ аян 1997 оноос эхэлсэн бөгөөд тэр цагаас хойш НҮБ, хөгжлийн түншүүд, төрийн байгууллагууд, иргэний нийгэм зэрэг олон байгууллагын оролцоо дэмжлэгтэйгээр өргөжин тэлж, бүгд ЖСХ-г устгахын төлөө нэгдэн ажиллаж байна. Жендэрийн үндэсний хорооноос зохион байгуулж буй энэ жилийн аян нь өсвөр насныхан, залуучуудын цахим орчин дахь аюулгүй байдалд голлон анхаарч, технологийг аюулгүй, ёс зүйтэй ашиглахыг дэмжин, ТАҮЖСХ-тэй тэмцэх, үйлдэгчдэд хариуцлага тооцож, хохирогчдыг хамгаалах хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгохыг засгийн газарт уриалах зорилготой өндөр түвшний оролцоог хангахыг зорино.

  Тус аяны хүрээнд Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны мэргэжилтэн Д.Батхишиг нийт албан хаагчдад Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг сургалтыг зохион байгуулав.

   ТЕХНОЛОГИ АШИГЛАН ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД НЭГДЭЦГЭЭЕ!

  • Хуваалцах:
ENGLISH