Төрийн захиргааны нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, Улсын Их Хурал, Засгийн газар, Зам, тээврийн сайдын шийдвэрийн биелэлтийг хангах, агентлагийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг зохион байгуулах, тайлагнах, агентлагийн албан хаагчдын ажиллах нөхцөл, дотоод сүлжээний хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдал, албан хаагчдын компьютер, техник хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг хангах,эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн баталгааг хангах, давтан болон мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах, иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжүүлэх, төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалтыг хариуцах, хяналт тавих, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчил болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, төмөр замын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, баримт бичгийн эрх зүйн үндэслэлийг хянах, хэрэгжилтийг зохион байгуулах, агентлагийн дотоод нэгжүүдийн эрсдэлийг нэгтгэх, удирдах, үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд Гэрээ, эрх зүйн нэгж, Гадаад харилцааны нэгжтэй ажиллана.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь агентлагийн дарга, зохион байгуулалтын бүтцийн бусад нэгж, албан хаагчид, төмөр замын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээний байгууллага байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь аж ахуйн нэгж, иргэд, бусад хэрэглэгч байна.
Энэ нэгжийн үйлчилгээ үзүүлэхэд хамтран ажиллах байгууллага нь Зам, тээврийн яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар, Татварын ерөнхий газар, архивын болон боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, төмөр замын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, холбогдох бусад яам, агентлаг байна.
Тээврийн удирдлагын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны 2, 3, 4 дүгээр зорилтуудын хүрээнд төмөр замын ачаа, зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой салбарын хууль тогтоомж, төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, төмөр замын тээврийн талаарх олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, зохицуулах, төмөр замын тээврийн салбарын тарифт дүн шинжилгээ хийх, тариф тогтоох аргачлалыг боловсронгуй болгох, тариф, эдийн засгийн тооцоо судалгаа хийх, олон улстай төмөр замын тээвэрлэлтийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах, тэдгээрийн хэрэгжилтийг хангах үндсэн үүрэг хүлээж ажиллана.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь агентлагийн дарга, төмөр замын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээний байгууллага байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь аж ахуйн нэгж, иргэд, бусад хэрэглэгч байна.
Энэ нэгжийн үйлчилгээ үзүүлэхэд хамтран ажиллах байгууллага нь Зам, тээврийн яам, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, төмөр замын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, холбогдох бусад яам, агентлаг байна.
Суурь бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны 7 дугаар зорилтын хүрээнд хөгжлийн бодлогын баримт бичигт туссан чиглэлүүдэд төмөр зам барьж байгуулах, байгууламж, төхөөрөмжийг хөгжүүлэхэд чиглэсэн тогтоол, шийдвэрийн төсөл боловсруулах, санал гаргах, дотоодын төмөр замын төлөвлөлт, техникийн нөхцөл байдалд шинэчлэл хийх шаардлагыг тодорхойлох, дүгнэлт гаргах, судалгаа шинжилгээ хийх, төмөр замын зураг төсөлд магадлал хийх үндсэн үүрэг хүлээж ажиллана.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь агентлагийн дарга, төмөр замын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээний байгууллага байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь аж ахуйн нэгж, иргэд, бусад хэрэглэгч байна.
Энэ нэгжийн үйлчилгээ үзүүлэхэд хамтран ажиллах байгууллага нь Зам, тээврийн яам, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, төмөр замын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, холбогдох бусад яам, агентлаг байна.
Хөдлөх бүрэлдэхүүний нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны 6 дугаар зорилтын хүрээнд төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний чиглэлээр тогтоол, шийдвэрийн төсөл, төлөвлөгөө боловсруулах, санал гаргах, хэрэгжилтийг зохион байгуулах, хөдлөх бүрэлдэхүүний чиглэлээр баримтлах бодлогыг олон нийтэд сурталчлан таниулах, төслийн судалгаа хийх, хэрэгжилтийг хангуулах үндсэн үүргийг хүлээж ажиллана.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь агентлагийн дарга, төмөр замын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээний байгууллага байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь аж ахуйн нэгж, иргэд, бусад хэрэглэгч байна.
Энэ нэгжийн үйлчилгээ үзүүлэхэд хамтран ажиллах байгууллага нь Зам, тээврийн яам, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, төмөр замын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, холбогдох бусад яам, агентлаг байна.
Эрдэм шинжилгээ, техник технологи, судалгааны нэгж, түүний үндсэн чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны 5 дугаар зорилтын хүрээнд төмөр замын салбарын шинжлэх ухаан технологийн бодлого, стандарт, норм, норматив, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, төмөр замын салбарт судалгаа шинжилгээ хийх, судалгаанд тулгуурласан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, цахим хөгжлийг нэвтрүүлэх, төсөл, хөтөлбөр боловсруулах, салбарын статистик тоон мэдээллийг нэгтгэн гаргах, бодлого, аргачлал, арга зүйг боловсронгуй болгох, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж ажиллана.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь агентлагийн дарга, төмөр замын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээний байгууллага байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь аж ахуйн нэгж, иргэд, бусад хэрэглэгч байна.
Энэ нэгжийн үйлчилгээ үзүүлэхэд хамтран ажиллах байгууллага нь Зам, тээврийн яам, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, төмөр замын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, холбогдох бусад яам, агентлаг байна.
Хяналт, бүртгэлийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны 1, 8 дугаар зорилтын хүрээнд хяналт шалгалтын объектын эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийн ангилалд тулгуурлан салбарын хяналт шалгалтын үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх, үр дүнд хяналт тавих, салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих, төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах иж бүрэн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх, төмөр замын тээврийн үйл ажиллагааны аюулгүй байдалтай холбоотой объект, үйл ажиллагаанд гэрчилгээг олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар бичиг баримт хянах, бүрдүүлэх, гэрчилгээжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны эрх зүйн орчны болон төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааны аюулгүй байдалтай холбоотой техникийн шийдэл гаргах үндсэн үүргийг хүлээж ажиллана.