"Дэлхийн дэд бүтцийн хамтын ажиллагааны бага хурал - 2025" арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн Төмөр замын газрын дарга Б.Артур, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун нар оролцож байна.

"Дэлхийн дэд бүтцийн хамтын ажиллагааны бага хурал - 2025" арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн Төмөр замын газрын дарга Б.Артур, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун нар оролцож байна.
БНСУ-ын нийслэл Сөүл хотноо болж буй “Дэлхийн дэд бүтцийн хамтын ажиллагааны бага хурал 2025”-д дэлхийн 30 орны сайд, дэд сайд нар, томоохон 26 компанийн гүйцэтгэх захирлууд, Солонгосын шилдэг 10 барилгын компанийн төлөөлөл, Үндэсний төмөр замын газар болон бусад төрийн байгууллагуудын төлөөлөл оролцож байна.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Газар, дэд бүтэц, зам тээврийн яамнаас зохион байгуулж буй "Дэлхийн дэд бүтцийн хамтын ажиллагааны бага хурал - 2025" арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн Төмөр замын газрын дарга Б.Артур, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун нар оролцож байна.
Тус бага хурлаар дэд бүтэц, төмөр замын салбарын глобал сэдвүүдээр семинар, хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид улс орнууд хийгээд тэдгээрийн аж ахуйн нэгжүүд хооронд хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Энэхүү бага хурлын үеэр Монгол Улсын дэд бүтцийн салбар, тэр дундаа төмөр замын салбарын бүтээн байгуулалтад БНСУ-ын томоохон аж ахуйн нэгжүүд оролцож, хамтын ажиллагааны цар хүрээг илүү өндөр түвшинд авч үзэн хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна.
Эх сурвалж: Монголын төмөр зам ТӨХК
"Дэлхийн дэд бүтцийн хамтын ажиллагааны бага хурал - 2025" арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн Төмөр замын газрын дарга Б.Артур, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун нар оролцож байна. "Дэлхийн дэд бүтцийн хамтын ажиллагааны бага хурал - 2025" арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн Төмөр замын газрын дарга Б.Артур, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун нар оролцож байна. "Дэлхийн дэд бүтцийн хамтын ажиллагааны бага хурал - 2025" арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн Төмөр замын газрын дарга Б.Артур, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун нар оролцож байна. "Дэлхийн дэд бүтцийн хамтын ажиллагааны бага хурал - 2025" арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн Төмөр замын газрын дарга Б.Артур, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун нар оролцож байна.
  • Хуваалцах:

Санал, сэтгэгдлүүд

Санал, сэтгэгдэл бичих

ENGLISH