Монгол, Хятадын төмөр замын дохиолол холбооны салбарын мэргэжилтнүүдийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа

Монгол, Хятадын төмөр замын дохиолол холбооны салбарын мэргэжилтнүүдийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа

Энэ оны 7 дугаар сард, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Дэлхийн өндөр хурдны төмөр замын 12 дугаар их хурал”-д оролцох үеэр БНХАУ-ын төрийн өмчит "Хятадын төмөр замын дохиолол холбооны корпораци" ХХК (CRSC)-ийн төв байранд зочилж, төмөр замын дохиолол холбооны салбарт хамтран ажиллах асуудлаар ажил хэргийн уулзалт хийсэн билээ.

​Тус уулзалтын мөрөөр Төмөр замын газрын урилгаар тус корпорацийн Намын хорооны дарга, ТУЗ-ийн дарга Лоу Чилян тэргүүтэй төлөөлөгчид манай улсад 2025 оны 09 дүгээр сарын 09-нээс 12-ны өдрүүдэд ажиллаж байна. 

Айлчлалын хүрээнд талууд хоёр орны төмөр замын дохиолол холбооны салбарын мэргэжилтнүүдийн зөвлөгөөнийг хамтран зохион байгууллаа. Уулзалтын үеэр Монголын талаас төмөр замын салбарын хөгжлийн төлөвлөгөө болон хэтийн зорилго, одоогийн төмөр замуудын дохиолол холбооны системийн талаар танилцуулсан бол Хятадын талаас БНХАУ-ын төмөр замын харилцаа холбоо, дохиоллын системийн ерөнхий тойм, нам өндөрт нисэх технологи (drone)-ийн талаар танилцуулж, харилцан мэдээлэл, туршлага солилцлоо. 

Уулзалтад Монгол Улсын Зам, тээврийн яам, Төмөр замын газар, “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголиан транс лайн” ХХК, Төмөр замын Их сургууль зэрэг байгууллагуудын дохиолол холбооны мэргэжлийн ИТА, ажилтан, албан хаагч нар оролцов.

“Хятадын төмөр замын дохиолол холбооны корпорац” ХХК нь 18 салбар, охин компанитай, 20,000 гаруй ажилтантай, Бээжин-Шанхай хурдны төмөр зам, Ухань-Гуанжоугийн хурдны төмөр зам зэрэг БНХАУ-ын 48,000 км өндөр хурдны төмөр замын дохиолол холбооны системийн 90 гаруй хувийг нийлүүлэн ажилласан БНХАУ-ын үндэсний хэмжээний төмөр замын тээврийн аюулгүй ажиллагааг хангагч, ухаалаг удирдлагын техник технологи, төмөр замын тээврийн хяналтын системээр тэргүүлэгч байгууллага юм.

Олон улсад Индонезийн Жакарта-Бандунгийн хурдны галт тэрэг, Хятад-Лаос төмөр зам, Унгар-Сербийн төмөр зам зэрэг томоохон төмөр замын төсөлд оролцон ажилласан туршлагатай.

Монгол, Хятадын төмөр замын дохиолол холбооны салбарын мэргэжилтнүүдийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа Монгол, Хятадын төмөр замын дохиолол холбооны салбарын мэргэжилтнүүдийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа Монгол, Хятадын төмөр замын дохиолол холбооны салбарын мэргэжилтнүүдийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа Монгол, Хятадын төмөр замын дохиолол холбооны салбарын мэргэжилтнүүдийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа
  • Хуваалцах:

Санал, сэтгэгдлүүд

Санал, сэтгэгдэл бичих

ENGLISH