"Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөл"-ийн төсөлд санал авч байна.

2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр УИХ-аас баталсан "Төмөр замын тээврийн тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын Төмөр замын тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг дэх 10.2.1 дугаар заалтад "төмөр замын тээврийн хууль тогтоомж, дүрэм, журам, норм, стандарт боловсруулах, сурталчлах" гэж тусгасны дагуу Зам тээврийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дугаар тушаалаар баталсан "Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм"-д хамаарах дүрэм, журмуудыг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах, салбарын хэмжээнд дагаж мөрдөх шаардлагатай дүрэм, журмын төслийг шинээр боловсруулах зорилгоор "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Төмөр замын газар"-ын даргын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/17 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулан "ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨНТЭЙ ШУУД ХОЛБООТОЙ АЖИЛТНЫ САХИЛГЫН ТУСГАЙ ЖУРАМ, АЖЛЫН ЦАГИЙН ХУВААРЬ, ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛ"-ийг шинээр боловсруулан олон нийт, аж ахуй нэгжүүдээс санал авахаар танилцуулж байна.

Журмын төсөлд холбогдох саналыг Төмөр замын газарын luvsan@railway.gov.mn цахим шуудан, 51-261192 харилцах утасны дугаар болон хэвлэмэл цаасан байдлаар 2025 оны 08 сарын 18 хүртэл хугацаанд хүлээн авна.

  • Хуваалцах:
ENGLISH