Үйл ажиллагааны стратегийн зорилго, зорилт

Үйл ажиллагааны стратегийн зорилго

Төмөр замын газрын стратегийн мөн чанар нь Монгол Улсын хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичиг, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөрт төмөр замын тээврийн талаар тусгагдсан зорилт, арга хэмжээний зохицуулалтыг хэрэгжүүлэх, салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийг хууль тогтоомжийн хүрээнд удирдлага, зохицуулалтаар хангах, тээврийн аюулгүй байдлыг хангуулах, үйл ажиллагаатай холбоотой хяналт тавих, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн үйл ажиллагааны ил тод, шуурхай байдлыг хангахад оршино. 

Үйл ажиллагааны зорилт 

  • Төмөр замын салбарын хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, норм нормативыг боловсронгуй болгох, салбарын шинжлэх ухаан, технологийн дэд зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулах, салбарын хэмжээнд эрсдэлд суурилсан хяналт шалгалтын бодлогыг төлөвлөх, төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ, техникийн баримт бичиг, техникийн зохицуулалт, стандартын хэрэгжилтийг хангуулах
  • Төмөр замын ачаа тээвэрлэлттэй холбоотой хууль тогтоомж, бодлого, төсөл, хөтөлбөр боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх талаар судлах, санал, дүгнэлт боловсруулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх
  • Төмөр замын тээврийн салбарт тарифын талаар бодлого боловсруулж, хэрэгжилтийг хангаж ажиллах, төсөл, хөтөлбөрийн эдийн засгийн тооцоо судалгаанд санал дүгнэлт гаргах, төмөр замаар ачаа, зорчигч тээвэрлэх эрэлт хэрэгцээг тодорхойлох, төлөвлөлт, тариф тогтоолтод дүн шинжилгээ хийх, тээвэрлэгч хооронд байгуулсан гэрээг шаардлагатай тохиолдолд хянаж, санал, дүгнэлт гаргах;
  • Олон улсын байгууллагууд, хөрш болон гуравдагч орнуудтай төмөр замын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, олон улсын тээврийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах, салбарын хүний нөөцийн бодлого төлөвлөлтийг хийх, сургалтыг зохион байгуулах;
  • Төмөр замын тээврийн салбарт судалгаа шинжилгээ хийх, судалгаа, шинжилгээний ажлын төлөвлөлтийг үр дүнтэй нь уялдуулах, инновацийг нэвтрүүлэх, стандарт, норм, нормативыг боловсронгуй болгох, мэдээллийн нэгдсэн платформыг хөгжүүлэх, төмөр замын тээврийн салбарын статистик мэдээлэл нэгтгэх, сан бүрдүүлэх, дүгнэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох
  • Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнтэй холбоотой хууль тогтоомж, төсөл, хөтөлбөр боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, төмөр замын салбарт эрдэм шинжилгээ, судалгаа, шинжлэх ухаан технологи, инновацыг нэвтрүүлэх
  • Төмөр замын суурь бүтэц, байгууламж, зам, барилга, төхөөрөмжийг хөгжүүлэхэд чиглэсэн бодлогын хэрэгжилтийг хангуулах, төмөр замын боомт барих, ашиглах асуудлыг хэрэгжүүлэх, зураг төслийг магадлах, төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангуулах, үр ашгийг дээшлүүлэх, газрын харилцааг зохицуулах
  • Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм, стандарт, норм нормативийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд төмөр замын тээврийн үйл ажиллагааны аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох ажлыг зохион байгуулах, зохицуулах, бүртгэх, биелэлтийг хангах
  • Хуваалцах:

Санал, сэтгэгдлүүд

Санал, сэтгэгдэл бичих

ENGLISH