Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой обьект, үйл ажиллагааг гэрчилгээжүүлэх ажлын тайлан

Төмөр замын газрын даргын 2025.06.20-ны өдрийн А/12 тоот тушаалаар Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой обьект, үйл ажиллагааг гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулах орон тооны бус Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, удирдамжийг батлуулсан. Шинэчлэн байгуулсан Ажлын хэсгээс 2025.06.17-ны өдрөөс эхлэн Зам, тээврийн салбарын тусгай зөвшөөрөл, гэрчилгээжүүлэлтийн хүсэлтийг /https://license.mrtd.gov.mn/ цахим хаягаар хүлээн авч эхэлсэн.

Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээ шинээр авах болон сунгуулах хүсэлт гаргасан 531 хуулийн этгээдийн хүсэлтийг хянаж, материалын бүрдэл хангагдаагүй 259 хүсэлтийг буцааж, давхардсан тоогоор 117 хуулийн этгээдэд газрын даргын 2025.06.27-ны А/18, 2025.07.30-ны А/26, 2025.08.22-ны А/36 дугаар тушаалуудаар гэрчилгээг олгосон. 

2025.09.16-ны байдлаар 339 хүсэлт ирсэнээс 277 хүсэлтийг Ажлын хэсгээр хянуулж дүгнэлтийг гарган, тушаалын төслийг боловсруулах шатанд, Ажлын хэсэгт хянагдаж байгаа 3 хүсэлт байна.

Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой обьект, үйл ажиллагааг гэрчилгээжүүлэх журам, Нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбайн обьектын гэрчилгээ шинээр авах, сунгуулах хүсэлт, бүрдүүлэх материалын жагсаалтыг https://railway.gov.mn/ сайтад 2025.07.08-ны өдөр олон нийтэд нээлттэй байршуулсан.

Мөн Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны 2025.06.23-ны өдрийн 61/25 дугаартай албан бичиг, “УБТЗ” ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын алба /инженер Болормаа/-аас гаргасан хүсэлтийн дагуу  Төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхлэх” үйл ажиллагааны гэрчилгээ эзэмшигч 261 хуулийн этгээдийн жагсаалтыг гарган Хяналтын газрын даргын 2025.07.01-ний 07/119 дугаартай албан бичиг, 2025.07.23-ны өдөр цахим шуудангаар тус тус хүргүүлсэн.

Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журмын төсөлтэй танилцаж хариуцсан ажлын чиглэлээр 26 санал боловсруулж 2025.07.01-ний өдөр холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгсөн. 2025.09.10-ны өдөр ЗТЯамнаас ирүүлсэн “Зам, тээврийн салбарын тусгай зөвшөөрлийн нэгдсэн мэдээллийн сан”-г сайжруулж, төрийн үйлчилгээний и-бизнес системтэй интеграци хийх ажлын даалгаварын төсөлтэй танилцаж 10 санал боловсруулж холбогдох албан тушаалтанд 2025.09.10-нд хүлээлгэн өгсөн.

  • Хуваалцах:
ENGLISH