Ачааны вагоныг дугаарлах, тэмдэглэгээ хийх журам Хэвлэх

 

Нэг. Ерөнхий зүйл

1.1 Монгол Улсын Төмөр замын тээвэрт ашиглах ачааны вагоныг (цаашид ”Вагоны” гэх) дугаарлах, тэмдэглэгээ хийх, хяналт тавих үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.

1.2 Төмөр замын тээвэрлэлтэд ашиглах вагоныг өмчлөгч, аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь вагоныг дугаарлах, тэвшний өнгө солих, эзэмшил шилжүүлэх болон засварын хийсний дараа дахин тэмдэглэгээ хийх ажлыг энэхүү журамд заасан шаардлагын дагуу гүйцэтгэнэ.

1.3 Монгол Улсын Олон улсын гэрээнд энэ журамд зааснаас өөрөөр заасан бол Олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хоёр. Вагоныг дугаарлахад тавигдах шаардлага

2.1 Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад ашиглах вагон бүрийг дугаарлаж тэмдэглэгээ хийнэ.

2.2 Вагоныг дугаарлаж тэмдэглэгээ хийхдээ дараахь шаардлагыг хангасан байна.

2.2.1 Вагоны дугаар зургаан оронтой тоо байх;

2.2.2 Вагоны дугаар нь дахин давтагдахгүй байх;

2.2.3 Вагоны техникийн үндсэн үзүүлэлтийг тусгасан байх

2.2.4 Вагоны дугаарыг автомат системийн тусламжтайгаар бүртгэх, хяналт тавих боломжтой байх.

Үргэлжлэлийг татаж авах: энд дар