Төмөр замын объкт, байгууламж барих ажил эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам Хэвлэх
Бичсэн Administrator   
2012 оны 1-р сарын 12, Пүрэв гариг, 11:22

"ХОТ БАЙГУУЛАЛТЫН БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАХ, БАРИЛГА

БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, БАРИЛГЫН АЖИЛ

ГҮЙЦЭТГЭХ, МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ӨРГӨХ БАЙГУУЛАМЖ, ТҮҮНИЙ ЭД

АНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, УГСРАЛТ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ, ТӨМӨР ЗАМЫН ОБЪЕКТ,

БАЙГУУЛАМЖ БАРИХ АЖИЛ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ" -ААС

2.3 Тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж, байгууллага нь өргөдөлд дараахь бичгүүдийг хавсаргаж ирүүлнэ. Үүнд:

2.3.1 аж ахуйн нэгж, байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хувьд Гадаадын хөрөнгө оруулалттай газраас олгосон сетификатын хуулбар;

2.3.2 аж ахуйн нэгжийн, байгууллагын сүүлийн улиралын санхүүгийн тайлан тэнцэл, аудитын дүгнэлтийн хамт;

2.3.3 инженер, техникийн ажилтан нэг бүрийн диплом, гэрчилгээ, батламж, зөвлөх инженерийн гэрчилгээний хуулбар /тусгай дугаар бүхий нэрийн тэмдгийг дарж баталгаажуулсан байх/, мэргэшсэн инженерийн мэргэшлийн зэргийн гэрчилгээний хуулбар;

2.3.4 машин механизм, тоног төхөөхөрмж, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, түрээсээр ашигладаг бол гэрээний хуулбар;

2.3.5 орон нутгийн аж ауйн нэгж, байгууллага бол тухайн газрын Газрын харилцаа, барилга, хот байгуулатын газрын тодорхойлт;

2.4 Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах бол энэ журмын 2.3.1-2.3.5 -д зааснаас гадна дараахь баримт бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд:

2.4.1 Барилгын норм, нормативын санд шимтгэл төлсөн баримт;

2.4.2 Захиалагч байгууллагаас гаргасан тодорхойлолт; /2-3/

2.4.3 Барилга байгууламж ашиглалтад оруулсан комиссын акт /1-3/;

2.4.4 Харъяалах татварын албаны тодорхойлолт;

2.4.5 Ашиглалтад хүлээлгэн өгсөн барилга байгууламжийн фото зураг;

2.5 Энэ журмын 2.3.1-2.3.3-т заасан баримт бичгийг нотариатаар баталгаажуулсан байна. Ажлын хэсэг шаардлагатай гэж үзсэн баримт бичгийг нотариатаар батлуулахыг шаардаж байна.

2.6 Машин механизм, тоног төхөөрөмж нь тухайн ажлыг гүйцэтгэхэд технолгийн бүрдэл, тоо хэмжээ, ашиглалтын шаардлага хангасан байх ба 50-иас доошгүй хувь нь аж ахуйн нэгжийн өөрийн өмчлөлийн байна.

2.7 Тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж, байгууллага нь барилгын ажил явуулахад мөрдөх Үндэсний стандарт, норм норматив болон бусад техникийн баримт бичгийн иж бүрдэлтэй байна.

2.8 Тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж, байгууллагын бүрдүүлж ирүүлсэн барим бичгийн үнэн зөв болохыг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /дарга/ гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан байна.

Тусгай зөвшөөрлийн өргөдөлийг эндээс татаж авна уу

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1-р сарын 24, Мягмар гариг, 15:14