Монгол Цэргийн Өдөр

Ханагар сайхан өвөөгийн баяр
Халамжит дулаан аавуудын баяр
Хатан зоригт эрчүүдийн баяр
Хайр булаасан залуусын баяр
Хатуу хорвоогийн нум нь та байг
Халамжит бүсгүйн хайр нь та байг
Энхрий үрсийн бахархал нь та байг
Энэ улсынхаа эзэн нь та байг

Шинэ оны мэнд хүргэе!
Шинэ оны мэнд хүргэе!
ТӨМӨР ЗАМЫН ГАЗАР 4/3/2011
Улсын байцаагч нарын хэрэгжүүлэх хууль тогтоомжийн жагсаалт PDF Хэвлэх

Нийтлэг хэрэгжүүлэх, мөрдүүлэх хууль тогтоомж:

  • Төмөр замын тээврийн тухай хууль
  • Төрийн хяналт шалгалтын тухай хууль
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль
  • Захиргааны хариуцлагын тухай хууль

 

Эрчим хүчний чиглэлээр:

  • Барилгын тухай хууль
  • Эрчим хүчний тухай хууль
  • Төмөр замын тээвэр дэх осол, гологдлыг судлан бүртгэх журам
  • Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм /Засгийн газрын 2001 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 263 тогтоолын 1 дүгээр хавсралт/
  • Эрчим хүчний шугам сүлжээ хамгаалах дүрэм /Засгийн газрын 2001 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 263 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт/
  • Цахилгаан станц, шугам сүлжээний техник ашиглалтын дүрэм /Монгол улсын Дэд бүтцийн сайдын 2003 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 125 дугаар тушаал/
  • Төмөр замын техник ашиглалтын дүрэм
  • Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм /Монгол улсын Дэд бүтцийн сайдын 2003 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 125 дугаар тушаал/
  • Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйл
  • Иргэний хуулийн 226, 227, 228 дугаар зүйл
Дэлгэрэнгүй...
 
Төмөр замын тээврийн хяналтын алба PDF Хэвлэх

Үндсэн чиг үүрэг:

Төмөр замын тээврийн Хяналтын алба нь төмөр замын тээврийн салбар дах хөдөлгөөний аюулгүй байдал, үйлчилгээний чанар, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаанд тавих захиргааны хяналтыг хэрэгжүүлнэ.

Төмөр замын тээврийн хяналтын алба, улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай, төмөр замын тээврийн тухай хуулиар тогтоосон нийтлэг болон тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлж, төмөр замын тээврийн аюулгүй байдал, үйлчилгээний чанар, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд тавих хяналт шалгалтыг дор дурдсан зорилт бүхий тодорхой чиглэлээр зохион байгуулна:

Хөдөлгөөн зохицуулалтын хяналт

  • Төмөр замын салбарын хэмжээнд хөдөлгөөн зохион байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагад галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын болон зурмаг зохицуулалтын журмыг мөрдүүлэх;

  • Төмөр замын тээвэрлэлтэд хамтран ажилладаг аж ахуйн нэгж, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигчийн хоорондын харилцан ажиллагааг зохих журмын дагуу гүйцэтгүүлэх, төмөр замын байгууллагууд харилцан мэдээлэл солилцох журмыг мөрдүүлэх;

  • Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн чиг үүрэг, бүрэн эрхийн хэрэгжилтийн байдлыг хянаж хууль тогтоомжийн дагуу гүйцэтгүүлэх.

Зүтгүүр, машин механизмын хяналт

  • Зүтгүүрийн аж ахуй, зүтгүүр эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд холбогдох журам, стандартыг мөрдүүлэх;

  • Хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах, засварлах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, гэрчилгээ эзэмшигчийн үүргийн биелэлтийг хангуулах;

  • Зүтгүүр, төмөр замын машин механизмийг ашиглах, түрээслэх, байнгын ашиглалтад оруулах үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журмын хэрэгжилтэнд хяналт тавьж, тэдгээрийн ашиглалт, хэрэглээний шаардлагыг хангуулах;

  • Зүтгүүр ашиглалтын үед хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, гэмтэл, сааталд судалгаа хийж осол, сүйрэл, гологдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах.

Зам, салбар замын хяналт

  • Суурь бүтэц болон дагнасан хэрэглээний зам эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд холбогдох хууль, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх;

  • Төмөр замын дээд болон доод бүтцэд хэрэглэгдэх техник, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх, засварлах үйл ажиллагаанд хяналт тавьж холбогдох стандарт, хэрэглээний шаардлагыг хангуулах;

  • Шинээр баригдаж байгаа суурь бүтэц, салбар замын зураг төсөл боловсруулах, барилга угсралт, засварын ажил гүйцэтгэх үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийг мөрдүүлэх;

  • Замын засвар, үйлчилгээний зориулалттай багаж хэрэгсэл, хатуу тооцоот багажийг зохих журмын дагуу ашиглуулах;

  • Замын дээд доод бүтцийн арчлалт, засварын үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон тусгай зөвшөөрөл, гэрчилгээний нөхцөл шаардлагыг хангуулах арга хэмжээ авах.

Гүүр, хиймэл төхөөрөмж, байгууламжийн хяналт

  • Төмөр замын гармын ашиглалт, үйлчилгээ, аюулгүй байдлын дэглэмийг сахиулах;

  • Суурь бүтэц эзэмшигчийн эзэмшил, өмчлөлд байгаа гүүр, хоолой, зэрэг инженерийн байгууламжийн ашиглалт, эдэлгээний хугацаа, норм, стандартын шаардлагын хангалтад хяналт тавьж галт тэрэгний хөдөлгөөний хэвийн үйл ажиллагааг хангах;

  • Гүүр, хоолой, хиймэл байгууламжийг шинээр барих, шинэчлэх, өргөтгөх, засварлах ажлын чанар, зураг төслийг хянаж хэрэглээний шаардлагыг хангуулах;

  • Гүүр, хоолой, инженерийн байгууламжийн эвдрэл, гэмтэлийн шалтгааныг тогтоон дүгнэлт гаргаж, холбогдох арга хэмжээ авах;

  • Төмөр замтай бусад объектыг огтлолцуулах норм, стандартыг мөрдүүлэх.

Дохиолол, холбооны хяналт

  • Суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгчийн дохиолол холбоо, мэдээллийн сүлжээ, байгууламжийн ашиглалт, үйл ажиллагаанд хяналт тавьж, холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, нормативт бичиг баримтыг мөрдүүлж, төмөр замын тээврийн хэвийн ажиллагаа, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах;

  • Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчийн дохиолол, холбоо, мэдээллийн сүлжээний байгууламж, үйл ажиллагаатай холбоотой гарсан сүйрэл, осол, гологдол, гэмтэлийн шалтгааныг судалж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;

  • Шинээр баригдаж байгаа суурь бүтцийн дохиолол, холбооны зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийг мөрдүүлэх.

Вагон, чингэлэгийн хяналт

  • Вагон, чингэлэг, түүний засвар, үйлчилгээ, хөдөлгөөн ба техникийн аюулгүй ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, норм нормативыг мөрдүүлэх;

  • Сүйрэл, осол, гологдлын шалтгааныг судалж, холбогдох арга хэмжээ авах.

  • Вагон, чингэлэг эзэмшигч байгууллагын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмыг мөрдүүлэх;

  • Вагон, чингэлэг үйлдвэрлэх, угсрах, засварлах тусгай зөвшөөрөл, гэрчилгээ эзэмшигчийн үүргийн биелэлтийг хангуулах;

  • Вагон, чингэлгийг ашиглах, түрээслэх, байнгын ашиглалтад оруулах үйл ажиллагаанд холбогдох дүрэм, журмыг мөрдүүлэх, тэдгээрийн ашиглалт, хэрэглээний шаардлагыг хангуулах.

Зорчигч тээвэрлэлтийн хяналт

  • Зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч байгууллагын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмыг мөрдүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах;

  • Тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах нөхцөл, шаардлагын биелэлтийг хангуулах;

  • Зорчигч үйлчилгээний тариф, хөлсний хэмжээ, түүнийг мөрдөх үйл ажиллагааг хууль тогтоомжоор тогтоосон журмаар гүйцэтгүүлэх;

  • Тусгай галт тэрэг аялах журам, зааврыг мөрдүүлэх.

Ачаа тээвэрлэлт, зуучлалын үйлчилгээний хяналт

  • Ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч байгууллага, тээвэр зуучлагчийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмыг мөрдүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах;

  • Ачаа, чингэлэг, ачаан тээшний жин болон тээврийн баримт бичиг, түүнтэй холбогдох бусад мэдээллийн бүрдэлтийг зохих журмын дагуу гүйцэтгүүлэх;

  • Ачаа илгээгч болон хүлээн авагчийн үйл ажиллагаанд аюултай ачааг төмөр замаар тээвэрлэхэд бэлтгэх, ачих, буулгах үеийн аюулгүй байдлыг хангуулах;

  • Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах болон төмөр замаар ачаа тэвэрлэх, төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагаанд мөрдүүлэхээр тогтоосон журмыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагад ажиллагаанд мөрдүүлэх;

  • Ачаа тээвэрлэлтийн хөлс, тарифын хэмжээг тогтоох, түүнийг мөрдөх ажиллагааг зохих журмын дагуу гүйцэтгүүлэх болон тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлд заасан нөхцөл, шаардлага, үүргийн биелэлтийг хангуулах.

Зурвас газрын дэглэмийн хяналт

  • Төмөр замын байгууллага ашиглаж буй зурвас газрын хэмжээ, хугацаа, нөхцөлийн биелэлтэд хяналт тавьж холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмыг мөрдүүлэх;

  • Зурвас газар, аюултай болон аюулгүйн бүсийн дэглэмийг сахиулах;

  • Суурь бүтэц барих, ашиглах тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хянан шийдвэрлэхэд газар эзэмшлийн нөхцөл байдлыг судалж эрх бүхий байгууллагад оновчтой мэдээлэл, санал өгөх;

  • Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой төмөр замын байгууллагын төрийн өмчийн эд хөрөнгийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж ашиглах, хамгаалах, эзэмших, үйл ажиллагаанд хяналт тавьж санал, дүгнэлт гарган шийдвэрлүүлэх.

  • Барилга, үйлдвэрлэлийн хяналт

  • Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой барилга, байгууламж, шинээр барих, засварлах, шинэчлэх, ашиглах, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохтой холбоотой үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, норм, нормативийг мөрдүүлэх;

  • Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой барилга байгууламжийн захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогчийн үүргийн биелэлтийг хангуулах;

  • Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд ашиглаж байгаа ачаа өргөх, зөөх, тээх машин, механизмийн ашиглалтын аюулгүй ажиллагааг хангуулах;

  • Төмөр замын тээврийн хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах зориулалттай бүтээгдэхүүний үйлдвэрлэлд холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, норм, нормативийг мөрдүүлэх.

Эрчим хүчний хяналт

  • Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой цахилгаан, дулааны эрчим хүч түгээх, хангах, хэрэглэх үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, норм, нормативийг мөрдүүлэх;

  • Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа зуух, даралтат сав, шугам хоолой, цахилгаан, механик тоног төхөөрөмжийн угсралт, ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааг хангуулах;

  • Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаантай холбоотой эрчим хүч хэрэглэх, хэмнэх үйл ажиллагаа, өргөх, зөөх, тээх машин механизмийн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн шаардлагыг хангуулах, шугам сүлжээний хамгаалах зурвасыг мөрдүүлэх.

Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хяналт

  • Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжоор тогтоосон үүргийн биелэлтийг хангуулах;

  • Төмөр замын тээвэрлэлтэд ашиглагдаж байгаа техник, тоног төхөөрөмж, байгууламж болон тээвэрлэлтэд холбогдох ажил үйлчилгээ, технологийн горимыг хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалалын стандартаар тогтоосон шаардлагад нийцүүлэх;

    Хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаархи мэдээ, мэдээллийг ил тод, бодитой байлгах болон мэдээлэлд дүн шинжигээ хийж түүний дагуу шаардлагатай арга хэмжээ авч зохих журмын дагуу тайлагнаж байх

Төмөр замын тээврийн Хяналтын алба нь нийт 14 улсын байцаагчтай, суурь бүтцийн хяналт, үйлчилгээний хяналт гэсэн хоёр хэлтсээс бүрдэнэ. Үүнд:

 

Бүтэц зохион байгуулалт

 


Санал асуулга

Та манай веб сайтнаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?