Монгол Цэргийн Өдөр

Ханагар сайхан өвөөгийн баяр
Халамжит дулаан аавуудын баяр
Хатан зоригт эрчүүдийн баяр
Хайр булаасан залуусын баяр
Хатуу хорвоогийн нум нь та байг
Халамжит бүсгүйн хайр нь та байг
Энхрий үрсийн бахархал нь та байг
Энэ улсынхаа эзэн нь та байг

Шинэ оны мэнд хүргэе!
Шинэ оны мэнд хүргэе!
ТӨМӨР ЗАМЫН ГАЗАР 4/3/2011
Гэрчилгээжүүлэлт, Гэрээ эрхийн хэлтэс PDF Хэвлэх

Хэлтсийн зорилго:

Төмөр замын талаархи хууль тогтоомжийг биелүүлэх, биелелтийг хангах, Төмөр замын объект, үйл ажиллагааг бүртгэх, тэдгээрийн гэрчилгээжүүлэлт, тусгай зөвшөөрөл олголтыг хэрэгжүүлэх, хэлтсийн ажлын үр ашгийг дээшлүүлэх.

Зорилтууд:

МУ –ын Төмөр замын тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олгох, хугацаа сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар бичиг баримт бүрдүүлэх, хяналт тавих, санал оруулах.

МУ –ын Төмөр замын тухай хуулийн дагуу объектийн гэрчилгээ олгох, хугацаа сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар бичиг баримт бүрдүүлэх, хяналт тавих, санал оруулах.

ТЗГ-ын гэрээ эрх зүйн бодлого боловсруулах, хэрэгжилтийг хянах, энэ талаар агентлагын дарга ба дэд дарга нарт зөвөлгөө өгөх.

Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, үр нөлөөг дээшлүүлэх арга хэмжээг авах.

Хэлтсийн гол үйл ажиллагаа:

МУ-ын Төмөр замын тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олголт, гэрчилгээжүүлэлтийн хүрээнд суурь бүтэц, дагнасан зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн, болон төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой бусад тоног төхөөрөмж, байгууламж, объектуудыг төмөр замын хөдөлгөөний болон техникийн аюулгүй ажиллагаа, технологийн горим, стандартад, нийцүүлэн шаардлага тавих, хяналт тавих санал оруулах.

Суурь бүтэц ашиглах, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх болон суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах, засварлах тусгай зөвшөөрөл олгох, хугцаа сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар баримт бичиг бэлтгэх, хяналт тавих санал оруулах.

Төмөр замын хөдөлгөөний болон техникийн аюулгүй ажиллагаа, технологийн горим, стандарт, шаардлагад нийцүүлэн эрх зүйн актуудыг боловсронгуй болгох.

Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар баримт бичиг бэлтгэх, хяналт тавих санал оруулах.

Төмөр замын тээврийн салбарт ашиглагдаж байгаа объектуудын судалгаа хийж мэдээллийн сан бүрдүүлэх .

Төмөр замын объектуудын гэрчилгээжүүлэлтийн талаар бусад орны туршлагыг судлан нэвтрүүлэх.

Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрмийг боловсронгуй болгоход санал оруулж ажиллана.

Суурь бүтэц, нийтийн болон дагнасан хэрэглээний зам ашиглах, суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч хооронд хамтран ажиллах гэрээний загвар боловсруулах, мөрдөж ажиллах.

Төмөр замын тээврийн салбарт шударга бус өрсөлдөөн үүсэхээс сэргийлэх зорилгоор тариф, бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ, гэрээний өөрчлөлтийг хянаж, санал дүгнэлт гаргах.

Хэлтсийн ажилтнуудын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинд үнэлэлт дүгнэлт өгч, ажлын ур чадварыг дээшлүүлэхэд мэргэжил, арга зүйн зөвөлгөө, дэмжлэг үзүүлэх

Удирдлагын үйл ажиллагааны чиглэлээр гарах тушаал, шийдвэр албан бичиг боловсруулах, санал өгөх, тэдгээрийн хэрэгжилтэнд хяналт тавьж, зохицуулах, хэлтсийн эрхлэх асуудлын хүрээнд агентлагын болон хэлтсийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмэжээг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдамж, арга зүйгээр хангах.

Ажлын байрны зорилтын хүрээнд дээд удирдах байгууллага, бусад байгууллагуудаас ирүүлсэн албан тоот, бусад бичиг баримтуудад тухай бүр саналыг боловсруулах ажлыг зохион байгуулах, иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл санал, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэн хариу өгөхөд удирдлагад дэмжлэг үзүүлэх.

 

Санал асуулга

Та манай веб сайтнаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?