Монгол Цэргийн Өдөр

Ханагар сайхан өвөөгийн баяр
Халамжит дулаан аавуудын баяр
Хатан зоригт эрчүүдийн баяр
Хайр булаасан залуусын баяр
Хатуу хорвоогийн нум нь та байг
Халамжит бүсгүйн хайр нь та байг
Энхрий үрсийн бахархал нь та байг
Энэ улсынхаа эзэн нь та байг

Шинэ оны мэнд хүргэе!
Шинэ оны мэнд хүргэе!
ТӨМӨР ЗАМЫН ГАЗАР 4/3/2011
Алсын хараа, Эрхэм зорилго, Стратегийн зорилтууд PDF Хэвлэх

Хэтийн зорилго

Төмөр замын газар нь төмөр замын тээврийг, Монгол Улсын дэд бүтэц, эдийн засгийн хөгжлийн чухал тулгуур болгож, аюулгүй, чанартай үйлчилгээ бүхий тээвэрлэлтээр иргэд, байгууллагад тасралтгүй, найдвартай үйлчлэх, Монгол улсын газар зүйн байршлыг ашиглан төмөр замыг олон улсын тээврийн томоохон шугам болгохыг эрмэлзэнэ.

Эрхэм зорилго

Төмөр замын газар нь Монгол Улсын төмөр замын тээврийг хөгжүүлэхийн тулд төрийн удирдлагыг оновчтой төлөвлөж, хэрэгжүүлэх, төмөр замын салбарт Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх явдал юм.

ЭРХЭМЛЭН ДЭЭДЛЭХ ЗҮЙЛС

Төмөр замын газар нь эрхэм зорилгоо хангаж ажиллахын тулд дараахь үндсэн зарчмуудыг үйл ажиллагаандаа эрхэмлэнэ:

  • Монгол улсын үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэнсахиж, бүхий л үйл ажиллагаагаа хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх
  • Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд  бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх, нөөц бололцоогоо дайчлан ажиллах
  • Төрийн захиргааны удирдлагыг оновчтой зохион байгуулж, хэрэгжүүлэх
  • Төмөр замын тээврийн салбарын төрийн удирдлага, түүнийг хэрэгжүүлэгч төрийн байгууллага, бизнесийн удирдлага, түүнийг хэрэгжүүлэгч төрийн байгууллага, бизнесийн удирдлага, түүнийг хэрэгжүүлэгч төмөр замын байгуллагын үйл ажиллагаа, ашиг сонирхол, хүчин чармайлтыг уялдуулан зохицуулж, нэгтгэх
  • Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх эдийн засгийн болон бусад арга хэрэгслээр зохицуулалт хийх
  • Суралцагч байгууллага байх
  • Ил тод, нээлттэй байх зарчим
  • Хэрэглэгчдэд чиглэсэн чанартай үйлчилгээ
  • Байгууллагын хөгжил, түүний үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөө

 

СТРАТЕГИЙН ГОЛ Зорилт

  • Төмөр замын тээврийн салбарын үр ашиг, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх
  • Төмөр замын тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сайжруулах
  • Төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах
  • Төмөр замын салбарт төрийн удирдлагыг зохистойгоор хэрэгжүүлэх эрх зүй, эдийн засгийн болон бусад орчин нөхцлийг төлөвшүүлэх
  • Төмөр замын салбарт хууль тогтоомж, тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангах
  • Төмөр замын салбарын эдийн засгийн үр ашиг, хөрөнгө оруулалтын үр дүнг дээшлүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх
 

Санал асуулга

Та манай веб сайтнаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?