Монгол Цэргийн Өдөр

Ханагар сайхан өвөөгийн баяр
Халамжит дулаан аавуудын баяр
Хатан зоригт эрчүүдийн баяр
Хайр булаасан залуусын баяр
Хатуу хорвоогийн нум нь та байг
Халамжит бүсгүйн хайр нь та байг
Энхрий үрсийн бахархал нь та байг
Энэ улсынхаа эзэн нь та байг

Шинэ оны мэнд хүргэе!
Шинэ оны мэнд хүргэе!
ТӨМӨР ЗАМЫН ГАЗАР 4/3/2011
Д.Жигжиднямаа: Төмөр замын тээвэрлэлтийн үнэ нэмэгдэхгүй PDF Хэвлэх

Манай өмнөд хөрш БНХАУ-ын тээвэр зуучийн компаниуд тээвэрлэлтийн үнээ нэмэгдүүлэх болсон, тэрдундаа нутаг дээгүүр нь дамжин өнгөрөх чингэлэг бүрийн тээврийн хөлс нэмэгдэх болсон тул манай улс ч төмөр замын тээвэрлэлтийн үнээ нэмэгдүүлэхээс өөр аргагүй байдалд орж байгаа тухай Монголын Үндэсний Тээвэр Зуучлагчдын Холбооноос мэдээлсэн.

Мэдээллийн дагуу эл асуудлыг мэдэх учиртай газар болох “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Тээвэр хариуцсан орлогч дарга Д.Жигжиднямаатай холбогдлоо. Түүнээс “БНХАУ-ын тээвэр зуучийн компаниуд үнээ нэмэгдүүлж байгаагийн улмаас манай төмөр замын тээвэрлэлтийн үнэ нэмэгдэнэ гэсэн мэдээлэл байна. Үнэхээр үнэ нэмэхээс өөр аргагүй байдал үүссэн юм уу? “ хэмээн тодруулахад:

-Тийм юм байхгүй. БНХАУ-д дотоодын тээвэрлэлтийн үнээ өсгөсөн. Харин манай улсын тухайд үүнээс шалтгаалан үнээ нэмэхгүй… гэсэн хариултыг өглөө.

 

Санал асуулга

Та манай веб сайтнаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?