Монгол Цэргийн Өдөр

Ханагар сайхан өвөөгийн баяр
Халамжит дулаан аавуудын баяр
Хатан зоригт эрчүүдийн баяр
Хайр булаасан залуусын баяр
Хатуу хорвоогийн нум нь та байг
Халамжит бүсгүйн хайр нь та байг
Энхрий үрсийн бахархал нь та байг
Энэ улсынхаа эзэн нь та байг

Шинэ оны мэнд хүргэе!
Шинэ оны мэнд хүргэе!
ТӨМӨР ЗАМЫН ГАЗАР 4/3/2011
Монголчуудыг 62 жил хүлээлгэсэн төмөр замын нэг хувь PDF Хэвлэх

 

Монголчууд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг дэх эзэмшлээ ганцхан хувиар нэ­мүү­лэхийн тулд 62 жил хүлээж байна. Урт хугацаа шүү. “Улаанбаатар төмөр зам”-ын хувь эзэмшигч “Оро­сын төмөр зам” компанийн тэргүүн В.Якунин нэгэнтээ “Үнэгүй бяслаг зөвхөн хавханд байдаг юм” хэмээн сургамжилж байв. Харин монголчууд тө­мөр замын нийгэмлэгийнхээ нэг хувийг авахын тулд их үнэ төлсөн. Тий­мээс одоо хариугаа хүлээсээр сууна.

 

“Улаанбаатар төмөр зам”-аас Монголын талд ноогдох хувийг 51 болгох асуудалд нэлээд нааштай хандлага ажиглагдаж байгаа тухай Төрийн өмчийн хо­рооны дарга Д.Сугар мэ­дээлсэн. Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд А.Гансүхээр ахлуулсан ажлын хэсэг ОХУ-ын талтай гурван удаа уулзалт хийсний үр дүн ийн илэрч байгааг албаны эх сурвалжууд онцолж байв. Гэхдээ татвар төлөх, шинэ төмөр зам байгуулахад Оро­сын талын оролцоо хэр байх вэ зэрэг асуудалд тохиролцож чадахгүй байгаа нь өнөөх нэг хувийг гацаанд оруулсан хэвээр байна.

Уг нь монголчууд энэ нэг хувийг авахын тулд Орост их ч тал зассан даа. Оросын төрийн мэдлийн “Атомредметзолото”-д хувь­цаагаа зарахыг хүсээгүй Ка­надын “Хан ресурс”-аас Дорнод ураны ордын ли­цензийг хүчээр шахам булааж авсан. Дараа нь Оросын Зас­гийн газартай хамтран “Дор­нод уран” компани байгуулж, ураны салбараа найр тавив. Харамсалтай нь “Хан ре­сурс” Монголын Засгийн газ­рыг арбитрын шүүхэд өгс­нөөс болж “Дорнод уран” ком­панийн үйл ажиллагааг эх­лүүлэх боломжгүй болоод байгаа. Гэхдээ хоёр жил хү­лээсэн ч бай хамаагүй, эцсийн дүнд Дорнод ураны ордыг оросуудын мэдэлд өгөхийг зөвшөөрсөн нь үнэн юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өн­гөрсөн хавар Кремльд зо­чилж, Д.Медведевтэй уулзан “Улаанбаатар төмөр зам” ком­пани дахь Монголын та­лын хувийг нэмэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв. Гэвч түүнийг эх орондоо ирс­ний дараа В.Путинээс манай Ерөнхий сайдад хандсан учир битүүлэг захидал маягийн зүйл ирж, дараа нь хойд хөрш шатахууны нийлүүлэлтээ та­салж, монголчуудыг ба­жиг­адуул­сан. Эцэст нь Таван­толгойн Баруун цанхийн 36 хувийг Орос, Монголын хамтарсан консорциумд өг­снөөр асуудал цэгцэрсэн юм. Энэхүү консорциумд “Оросын төмөр зам” компани багтсан. Монголын Засгийн газар гол донор орон болох Япон, өмнөд Солонгосын компаниудыг хүр­тэл үл ойшоон байж ийм шийд­вэр гаргажээ. Хэ­дийгээр Таван­толгойн хө­рөнгө оруулагчдыг дахин сонгохоор болсон ч энэ удаа­гийн шалгаруулалтад “Оросын төмөр зам” хувьгүй хоцорно гэж байхгүй. Ин­гээд Тавантолгойд мөн л найр тавив. Тавантолгой, Чойбалсан, Сайншандыг хол­босон төмөр зам барихад өнөөх л “Оросын төмөр зам” хошуу нэмэрлэнэ. Ха­риуд нь “Улаанбаатар төмөр зам”-ын хувь эзэмшил 49:51 болоогүй хэвээр байна. Уг нь монголчууд юу байгаагаараа л “дайлж” байгаа юмсан.

Монголчууд “Улаанбаатар төмөр зам” дахь өөрсдийн хувийг нэмэхээр нэлээд эрт­нээс хөөцөлдөж эхэлжээ. Ал­баны төлөөлөгчид 2004 он хүртэл Оросын талтай 11 удаа хэлэлцээрт орж байж. Эцэст нь 51:49 хувь болгох асуудал шийдэгдэхийн даваан дээр оросууд гэнэт татгалзсан тухай Р.Раш гишүүн нэгэнтэй харамсангуй ярьж байв. Шалтгаан нь нөгөөх л “үнэгүй бяслаг” өгөхийг хүсээгүйтэй холбоотой байж болох юм. өмнөх парламентын үед УИХ Төмөр замын тээврийн тухай хуулийг батлан гаргасан би­лээ. Харин улстөрчид “Ийм хуультай болсноор “Улаан­баатар төмөр зам” ний­гэм­лэгийг байгуулахад анх зо­хиосон гэрээг шинэчлэх нэг алхам болно” хэмээн тайл­барлаж байв. Харамсалтай нь хууль батлагдсан ч өнөөх нэг хувиа авч чадсангүй.

Оросууд өмнө нь Монго­лын төмөр замыг тоож ха­рахгүй байсаар 20 орчим жи­лийг үдсэн. ЗХУ задарснаас хойш саяхныг хүртэлх ху­гацаанд “Улаанбаатар төмөр зам”-д огт хөрөнгө оруулалт хийгээгүйгээс нь үүнийг харж болно. Энэ хугацаанд Монголын тал л гэхэд 130 орчим сая ам.долларын хө­рөнгө оруулалт хийсэн тухай албаны хүмүүс онцолдог. Тех­ник, технологи нь хуучирч, хүнд байдалд орсон Монголын төмөр замын салбарыг сэр­гээхийн тулд оросууд Дэл­хийн банкны тусламжаас тат­галзаагүй хэрнээ “Төмөр замын шинэч­лэлийн төсөл”-ийн хүрээнд ма­най улсын төмөр замд АНУ-ын Мян­ганы сорилын сангаас 180 сая ам.дол­ларын хөрөнгө оруулалт хийх гэс­нийг болиулж чадсан билээ. Тэд Мон­голд америкчууд бо­лон барууны орныхны нө­лөө ихсэх вий хэмээн бол­гоомжилж байв. Чухам энэ үеэс хойд хөршийнхөн Мон­голын төмөр замд санаа тавьж, өндөр ашигтай, шинэлэг бүтэцтэй болгохын тулд хөөцөлдөж эхэлжээ. Ерөн­­хийлөгч Ц.Элбэг­дорж Орост айлчилсны да­раа 30 га­руй шинэ зүтгүүр оруулан ир­сэн нь түүний нэг жишээ. Цааш­лаад “Улаанбаатар төмөр зам” нийгэм­лэгийн дүрмийн сангийн хөрөнгийг 250 сая ам.доллар болгон нэмэхээр болсон. Оросууд үүний тал хувийг нь “ВТБ” банкаараа дамжуулан гаргаж, харин манай тал ирэх оны төсөвт суулгаж өгөв. Дүрмийн санг нэмснээр Монголын төмөр замын салбар шинэчлэгдэнэ. Оросууд ийн амлаж байна. Хариуд нь нөгөө нэг хувиа өгөхгүй гэж гэдийж ч мэднэ.

“Улаанбаатар төмөр зам” ний­гэмлэгийг 1949 онд Монгол, Оро­сын Засгийн газар хоорондын хэ­лэл­цээрийн да­гуу байгуулж байв. Хоёр орон 50:50 харьцаатайгаар хувь эзэмшихээр болж, Мон­голын талаас Ерөнхий сайд Х.Чойбалсан, Зөвлөлтийн та­лыг төлөөлж Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ю.Приходов гарын үсэг зурснаар Наушка, Улаанбаатарыг холбосон тө­мөр зам байгуулах ажил эхэл­сэн юм. Үхэр тэрэгнээс өөр ачаа зөөх унаа байдгийг мэдэхгүй явсан монголчуудын хувь энэ гэрээ том дэвшил байв. Түүнээс хойш 1968 онд баталсан техник ашиглалтын дүрмийг ч мөн эрхзүйн үндэслэл болгосоор иржээ. “Улаанбаатар тө­мөр зам” Газ­рын тухай, Компанийн тухай хуулийг зөрчиж, Монголын төрд ганц ч төгрөгийн татвар төлдөггүй. Шалтгаан нь тун энгийн. Мөнөөх 1949 оны гэрээ нь олон улсын гэх статустай. Харин тухайн орны хууль болон олон улсын гэрээ хоёр зөрчилдвөл олон улсын гэрээг нь дагаж мөрдөнө гээд заачихсан байдаг учир “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс татвар авдаггүй юм.

Хойд хөршийнхөн “Яар­вал даарна. Энэ тухай аажуу уужуу  хэлэлцье” гэх аястай. Монголчуудыг 62 жил хү­лээл­гэсэн төмөр замын нэг хувийг өгье гэж зоригтой дуугарахгүй хэвээр. Гэвч даар­сан монголчууд яарч байна. Ордуудаа эргэлтэд оруулж, эдийн засгаа хөгжүүлэхийн тулд төмөр замын салбартаа мэдэлтэй дуугардаг болохыг хүсэж байна.

 

 

Санал асуулга

Та манай веб сайтнаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?