Монгол Цэргийн Өдөр

Ханагар сайхан өвөөгийн баяр
Халамжит дулаан аавуудын баяр
Хатан зоригт эрчүүдийн баяр
Хайр булаасан залуусын баяр
Хатуу хорвоогийн нум нь та байг
Халамжит бүсгүйн хайр нь та байг
Энхрий үрсийн бахархал нь та байг
Энэ улсынхаа эзэн нь та байг

Шинэ оны мэнд хүргэе!
Шинэ оны мэнд хүргэе!
ТӨМӨР ЗАМЫН ГАЗАР 4/3/2011
Сургалтын төрийн сангийн зээлээр гадаадад магистрантур, докторантурт суралцуулна PDF Хэвлэх И-мэйл

"Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам"-ын дагуу гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт суралцах иргэдийг шалгаруулж, Сургалтын төрийн сангийн зээлээр суралцуулна.

Уралдаант шалгалтад тухайн зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавр /докторын сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүс магистр/-аас доошгүй боловсролтой, дипломын сурлагын голч дүн нь 3,25 ба түүнээс дээш байх, мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан, судалгаа шинжилгээний ажлын туршлагатай, тухайн сургуулийн гадаад хэлний шаардлагыг бүрэн хангасан,  гадаад улсын нэр хүндтэй шилдэг их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элссэн, сургуулийн албан ёсны урилгатай хүмүүс /цаашид "шалгуулагч" гэнэ/-ийг оруулна.

А. Бүртгэл Уралдаант шалгалтад оролцох хүсэлтэй иргэдийг 2011 оны 06 дугаар сарын 16-наас 18-ны өдрүүдэд 9:00-16:00 цагийн хооронд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн төв номын сангийн 305 номерын өрөөнд бүртгэнэ. Бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг өөрийн биеэр авчирна. Үүнд:

 

  1. Өргөдөл-Маягт (эндээс татаж авна уу (60 KB) );
  2. Олон улсын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элсүүлсэн тухай сургуулиас ирүүлсэн албан захидал (энэ санхүүжилтэд хамруулах гадаадын шилдэг их сургуулиудын нэрсийг дараах хаягаар орж харна уу.
    • QS World University Rankings - http://www.topuniversities.com/university-rankings/world-university-rankings/2010/results
    • Academic ranking of world universities - http://www.arwu.org/ARWU2010.jsp
    • Global Universities rankings - http://www.globaluniversitiesranking.org/index.php?option=com_content&view=frontpage&Itemid=65)
  3. Өөрийн судалгааны ажлын товч реферат (Уг рефератыг 2000-аас илүүгүй үгэнд багтаан бичсэн байх бөгөөд судалгаа хийж буй чиглэл, эзэмшсэн арга зүй, хүрсэн гол үр дүнгээ илэрхийлсэн байна);
  4. Докторантурт суралцах хүмүүс эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (сурталчилгааны чанартай бүтээл хамаарахгүй);
  5. Ажил байдлын тодорхойлолт (Хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллага, судалгаа шинжилгээний ажлыг нь сайн мэдэх эрдэмтнээс ажиллаж байсан болон цаашид суралцах бэлтгэл, туршлага, зан төлөвийн онцлогийг нь тодорхойлсон тодорхойлолт, захидлыг битүүмжлэн ирүүлнэ.Тодорхойлолт, захидал бичсэн хүний хаяг, утас тодорхой байх шаардлагатай);
  6. Бакалавр, магистр /докторын сургалтад хамрагдах хүсэлтэй шалгуулагчдад хамаарна/-ын диплом, дүнгийн жагсаалт, тэдгээрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  7. Гадаадын их сургуулийн шаардлага хангасан оноо бүхий хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн тухай баримтын (TOEFL, IELTS гэх мэт) эхийг хуулбарын хамт;
  8. Шалгалтын хураамж 25000 төгрөг.

 

Материал дутуу, шаардлага хангахгүй иргэнийг бүртгэхгүй.

Дэлгэрэнгүйг "Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайтаас үзнэ үү.

 

Санал асуулга

Та манай веб сайтнаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?