Монгол Цэргийн Өдөр

Ханагар сайхан өвөөгийн баяр
Халамжит дулаан аавуудын баяр
Хатан зоригт эрчүүдийн баяр
Хайр булаасан залуусын баяр
Хатуу хорвоогийн нум нь та байг
Халамжит бүсгүйн хайр нь та байг
Энхрий үрсийн бахархал нь та байг
Энэ улсынхаа эзэн нь та байг

Шинэ оны мэнд хүргэе!
Шинэ оны мэнд хүргэе!
ТӨМӨР ЗАМЫН ГАЗАР 4/3/2011
Барилгын зураг төсөл боловсруулах, түүнд магадлал хийх, барилгын үе шатны ажилд хяналт тавих, ашиглалтад оруулах хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм PDF Хэвлэх

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Барилгын зураг төсөл боловсруулах, түүнд магадлал хийх, барилгын үе шатны ажилд хяналт тавих, ашиглалтад оруулах хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд энэхүү дүрмийг мөрдөнө.

1.2. Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд заасан барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, түүнд магадлал хийх, барилгын үе шатны ажилд хяналт тавих, ашиглалтад оруулах хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харилцааг энэ дүрмээр зохицуулахгүй.

1.3. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх нь барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр үүснэ. Бүртгэлийг барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.

 

 

1.4. Зөвлөх үйлчилгээ үзүүлэхдээ энэ дүрэм болон Иргэний хууль, Барилгын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг удирдлага болгоно.

1.5. Зөвлөх нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, хөрөнгө оруулагч (захиалагч)-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, нууцыг чанд хадгалах зарчим баримтална.

1.6. Зөвлөх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдон үүсэх, энэ дүрмээр зохицуулаагүй харилцааг Зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ (цаашид “гэрээ” гэх)-гээр нарийвчлан зохицуулна. Гэрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын даалгавар, хөтөлбөр, график, үйлчилгээний хөлс болон гэрээний хугацаа, талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлага, гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох нөхцөл, хөрөнгө оруулагч (захиалагч), зөвлөхийн харилцан тохиролцсон бусад асуудлыг тусгана.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ДООРХИ ХОЛБООСНООС ТАТАЖ АВНА УУ

 

ТАТАЖ АВАХ

 

 

Санал асуулга

Та манай веб сайтнаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?