Монгол Цэргийн Өдөр

Ханагар сайхан өвөөгийн баяр
Халамжит дулаан аавуудын баяр
Хатан зоригт эрчүүдийн баяр
Хайр булаасан залуусын баяр
Хатуу хорвоогийн нум нь та байг
Халамжит бүсгүйн хайр нь та байг
Энхрий үрсийн бахархал нь та байг
Энэ улсынхаа эзэн нь та байг

Шинэ оны мэнд хүргэе!
Шинэ оны мэнд хүргэе!
ТӨМӨР ЗАМЫН ГАЗАР 4/3/2011
Монгол Улс далайд гарах боломжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 7 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 167

Монгол Улс далайд гарах боломжийг
нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

Монгол-Хятадын эдийн засаг,
худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх,
Монгол Улсын далайд гарах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, БНХАУ-ын Тяньжин хотын Ардын Засгийн газар хооронд 2009 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд тохиролцсон төсөл, хөтөлбөрүүдийг 2010 онд багтаан хэрэгжүүлж эхлэх арга хэмжээ авч, тус хотын Нинхө аж үйлдвэрийн бүсэд Монголын аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахад зориулан 50 жилийн хугацаагаар газар эзэмшиж ашиглахаар Хятадын талтай тохиролцсон гэрээг Монгол, Хятадын эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод даалгасугай.

2. БНХАУ-ын Тяньжин хотын Дунзяны чөлөөт худалдааны боомтод баригдах үйлдвэрлэл, агуулахын зориулалттай барилга байгууламжийг Монголын аж ахуйн нэгжүүдэд ашиглуулж газартай холбогдуулан үүсэх харилцааг зохицуулж ажиллахыг “Улаанбаатарын төлөөлөгчийн газар” улсын үйлдвэрийн газарт даалгасугай.

3. Уул уурхайн бүтээгдэхүүнийг хөрш орнуудаар дамжуулан тээвэрлэх тээвэрлэлтийн болон тарифын нөхцөл тохирох, төмөр замын дотоодын хөдлөх бүрэлдэхүүн, тэдгээрийг нутаг дэвсгэрээр нэвтрүүлэн аялуулах нөхцөлийг тохирох талаар гэрээ хэлцээ хийх, экспорт, импортын үйл ажиллагааг үр ашигтай зохион байгуулах тээврийн оновчтой сүлжээг тогтоох үүрэг бүхий нэгжийг харьяа агентлагийнхаа бүтэц, орон тоонд зохицуулалт хийх замаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газарт байгуулан ажиллуулахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад зөвшөөрсүгэй.


Монгол Улсын Ерөнхий сайд
Монгол Улсын Шадар сайд
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд
С.БАТБОЛД
М.ЭНХБОЛД
Х.БАТТУЛГА

 

 

Та дээрхи тогтоолыг файл хэлбэрээр авахыг хүсвэл энд дарна уу

 

Санал асуулга

Та манай веб сайтнаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?