Монгол Цэргийн Өдөр

Ханагар сайхан өвөөгийн баяр
Халамжит дулаан аавуудын баяр
Хатан зоригт эрчүүдийн баяр
Хайр булаасан залуусын баяр
Хатуу хорвоогийн нум нь та байг
Халамжит бүсгүйн хайр нь та байг
Энхрий үрсийн бахархал нь та байг
Энэ улсынхаа эзэн нь та байг

Шинэ оны мэнд хүргэе!
Шинэ оны мэнд хүргэе!
ТӨМӨР ЗАМЫН ГАЗАР 4/3/2011
Морин хөсгөөс моторт тээвэрт хvрсэн нь PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 6-р сарын 24, Пүрэв гариг, 15:11

Мэдээллийн хэмээх XXI зvуны босгыг давлаа. Хvн төрөлхтөн олон гайхамшгийг бvтээсэн. Энэ нь хvний хөгжил цэцэглэлтийн дөнгөж эхлэл ч байж болох юм. Юутай ч өдий хvртэл бvтээсэн гайхалтай оньсого мэт олон зvйлсийн нэг нь автомашин ажээ. Хvн болон ачаа тээвэрлэлтэд автомашин, автобусны гvйцэтгэх vvрэг ч асар их болсон. Манай улсын хувьд нийтийн тээврийн vйлчилгээний эх суурь тэртээ 1235 онд тавигдсан тvvхтэй.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 6-р сарын 30, Лхагва гариг, 14:07
Дэлгэрэнгүй...
 
Яагаад хоёр гурван салаа төмөр замтай байж болохгүй гэж? PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 6-р сарын 24, Пүрэв гариг, 14:55

Орд газруудыг ашиг­лахад дэд бүтэц, ялангуяа төмөр замын асуудал хам­гийн чухал түлхэц бөгөөд анхаарах ёстой асуудал гэдэг нь тодорхой. Гол гол орд газрууд нь өмнийн говьд төвлөрөөд байгаа учир тэндхийн төмөр замын асуудал олборлолтоосоо ч бараг илүү анхаарал татаж байна. Үүнд ерөнхийдөө Ухаа худагаас Гашуун сухайт руу нарийн төмөр зам тавих. Нөгөө нь Сайншанд Даланзад­гадаар төмөр зам тавьж одоогийн манай төмөр замын гол терминальтай холбогдох хоёр гарц яригдаж байна.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн хувьд дэгдсэн дуулианы сум Ухаа худаг, Гашуун сухайтаар нарийн төмөр зам тавих гэж буй “Энержи ресурс” руу онилов. Зөвхөн Гашуун сухайтаар төмөр зам та­вих гэж байгаа нь Хята­дуудын хараанд хэт орох, үндэсний эрх ашгийг ч хөндөж болох ноцтой асуудал гэсэн утга­тай мэдээллүүд гарсныг энд хэлж буй хэрэг. Харин “Энержи ресурс”-ийнхэн яагаад монгол залуус хүч сорьж, монгол ажилчдаа ажиллуулж буй үндэсний компани Гашуун сухайт руу төмөр зам тавихаар үндэсний эрх ашиг хөндөгдөж, Замын-Үүд рүү тээвэрлэхээр үндэс­ний эрх ашиг хөндөгдөөгүй болдог юм бэ гэж гомдоллож байна. Тус компанийнхан хэвлэлээр, тухайлбал, телевизүүдээр өөрсдийнх нь нэр хүндэд халдсан мэдээлэл тараа­сан нь зохион бай­гуулалттай үйлдэл бөгөөд шаардлагатай гэж үзвэл захиалагчдыг нь ил гаргаж хэлэх болно гэсэн албан мэдэгдэл гаргасан. Төгсгөл. Түрүүч нь I нүүрт

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 6-р сарын 24, Пүрэв гариг, 15:06
Дэлгэрэнгүй...
 
Р.Раш: Аль чиглэлд төмөр зам барихыг намууд тохиролцож шийднэ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2008 оны 8-р сарын 12, Мягмар гариг, 18:45

Шинээр тавих төмөр замын бодлого Засгийн газраас оруулж ирсэн төсөлтэй холбогдуулан УИХ-ын ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Ажлын хэсгийн ахлагч Р.Раштай энэ асуудлаар ярилцлаа.


-Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого дээр танай ажлын хэсэг ямар дүгнэлт гаргаад байна вэ?

-Засгийн газраас төмөр замын талаар баримтлах төрийн бодлогын тухай УИХ-ын тогтоолын төслийг оруулж ирсэн. Энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хороо авч хэлэлцээд уг төсөл дээр ажиллах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг дотроо дэд ажлын хэсэг бүрдүүлж, уг төсөл дээр нарийвчлан ажиллалаа. Нэгэнт төрөөс төмөр замын талаарх бодлогыг хэлэлцэж байгаа болохоор өргөн хүрээнд хэлэлцэх ёстой гэж үзсэн. Төсөл ганц заалттай байсныг үндсэн гурван заалттай болгож өргөжүүллээ. Мөн Засгийн газарт үүрэг, чиглэл өглөө.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 6-р сарын 24, Пүрэв гариг, 17:06
Дэлгэрэнгүй...
 
“Оросын төмөр зам” 38.2 тэрбумын цэвэр ашигтай ажиллав PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2008 оны 8-р сарын 10, Ням гариг, 15:15

“Оросын төмөр зам” нийгэмлэг энэ оны эхний улиралд 38.2 тэрбум рублийн цэвэр ашигтай ажиллаж, рекорд тогтоожээ. Гэхдээ л үйл ажиллагаа нь хямралын өмнөх түвшинд хүрэх болоогүй байгааг тус нийгэмлэгийн мэргэжилтнүүд ярьж байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 6-р сарын 23, Лхагва гариг, 15:57
Дэлгэрэнгүй...
 
Төмөр замын тээврийн бодлогоор зохицуулна PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2007 оны 7-р сарын 07, Бямба гариг, 18:39

УИХ өнөөдөр үдээс хойш чуулганы нэмэлт хуралдаан хийж, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Энэ асуудлыг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд дуусгаж амжилгүй завсарласан юм.

Өргөн уудам нутагтай, орчин үеийн авто замын сүлжээ, дотоодын усан тээвэргүй, далайд гарцгүй манай орны хувьд төмөр замын тээвэр онцгой ач холбогдолтой билээ. Гэвч манай улсын төмөр замын тээврийн дэд бүтэц, техник, технологийн хоцрогдол нь уул уурхай, олборлох аж үйлдвэрийн хөгжил, орд газруудын ашиглалтад ихээхэн хүндрэл учруулж байгаа юм. Иймээс стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд газруудаас олборлох уул уурхайн бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох зорилгоор боловсруулах үйлдвэрүүдэд тээвэрлэж хүргэх, улмаар экспортлох асуудлыг төмөр замын бодлоготой хамтад нь харилцан уялдаатай шийдвэрлэх асуудал зайлшгүй тавигдаж байгаа тул Засгийн газар төмөр замын тээврийн асуудлыг төрийн бодлогоор хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулжээ. Ашигт малтмалын орд газруудтай төмөр замаар холбогдох, төмөр замын үндэсний сүлжээ бий болгох зорилтыг баримт уг бичигт тодорхойлж, энэ зорилтын хүрээнд шинээр барих төмөр замын цагирагийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг шинэчлэх, Тавантолгойн нүүрс, Оюутолгой, Цагаан суваргын зэс молибдений болон Дархан-Сэлэнгийн бүс нутгаас олборлож байгаа төмрийн хүдрийг боловсруулах зорилгоор Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор байгуулах зэрэг асуудлыг тусгасан байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 6-р сарын 23, Лхагва гариг, 13:27
Дэлгэрэнгүй...
 
« ЭхлэхӨмнөх11ДараахиТөгсгөл »

Хуудас 11-с 11

Санал асуулга

Та манай веб сайтнаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?