Монгол Цэргийн Өдөр

Ханагар сайхан өвөөгийн баяр
Халамжит дулаан аавуудын баяр
Хатан зоригт эрчүүдийн баяр
Хайр булаасан залуусын баяр
Хатуу хорвоогийн нум нь та байг
Халамжит бүсгүйн хайр нь та байг
Энхрий үрсийн бахархал нь та байг
Энэ улсынхаа эзэн нь та байг

Шинэ оны мэнд хүргэе!
Шинэ оны мэнд хүргэе!
ТӨМӨР ЗАМЫН ГАЗАР 4/3/2011
Өргөн бас нарийн царигтай төмөр зам тавих нөхцөлийг УИХ бүрдүүллээ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 6-р сарын 25, Баасан гариг, 13:11

Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын асуудлыг дөнгөж сая УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж баталлаа. Төмөр замын царигийг асуудал гишүүдийн дунд гол маргаан үүсгээд байсан билээ. Харин асуудлыг батлахдаа Засгийн газраас оруулж ирсэн төслөөр төмөр замын царигийг төв магистралд холбогдох төмөр замыг 1520 мм-ээр тооцож, гурван үечлэлийн дагуу  барихаар боллоо. Гэхдээ уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй цэг болон боловсруулах үйлдвэрээс шууд хилийн дээс хүрэх тээврийн зориулалт бүхий төмөр замд царигийн асуудлыг Засгийн газар тухай бүрт нь УИХ-аар хэлэлцүүлсний эцэст шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзсэн. Тиймээс уул, уурхайн боловсруулах үйлдвэрээс хил давсан төмөр зам барихдаа нарийн царигтай төмөр зам тавьж болох боломжтой байдлаар асуудлыг шийдлээ.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 8-р сарын 06, Баасан гариг, 10:26
 
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төмөр замын хөгжлөөс-2 PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 6-р сарын 25, Баасан гариг, 12:58

 
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төмөр замын хөгжлөөс PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 6-р сарын 25, Баасан гариг, 12:48

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төмөр замын хөгжлөөс

 

 
БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН Төмөр замын хөгжлөөс PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 6-р сарын 24, Пүрэв гариг, 20:41

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 11-р сарын 18, Пүрэв гариг, 17:58
 
Х.Баттулга: Найман зууны түүхээ хэдхэн тонн түүхий нүүрстэй хамт зөөчихмөөргүй байна PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 6-р сарын 24, Пүрэв гариг, 15:06

-Сүүлийн үед Тавантолгойгоос татах төмөр замын маршрутын маргаан нэлээд эрчимжлээ. Гол хоёр тоглогч нь таны тэргүүлсэн салбарын яам, нөгөөх нь Гашуунсухайтын чиглэлд төмөр зам тавих зөвшөөрөлтэй "Энержи ресурс" компани байна?

-Маршрутаас өмнө, ер нь төмөр зам Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдал, эдийн засгийн хөгжилд ямар үүрэгтэйг ойлгомоор байгаа юм. Монгол Улс далайд гарцгүй. Дэлхийн зах зээлд хамгийн дөт замаар гарах ганц гарц нь төмөр зам. Төмөр замаар Европ, Ази руу ч гарна. Тэгэхээр далайд гарцгүй манай улсын хувьд төмөр зам бол стратегийн чухал салбар. Төмөр зам зах зээлд хүрэх, эдийн засаг бизнесийн ашиг авчрах гол хөтөч мөн нь мөн. Гэхдээ далайд гарцгүй манай улсын хувьд төмөр замын тээврээр олох ашиг хоёрдугаарт эрэмбэлэгдэх ёстой.

-Нэгд нь юу гэж?

-Төмөр замын тээврээр хадгалж болох эдийн засгийн аюулгүй байдлаа нэгдүгээрт эрэмбэлэх ёстой. Эдийн засгийг зөвхөн мөнгөн дүнгээр олох ашиг талаас нь харж болохгүй ээ. Том агуулгаар нь харах хэрэгтэй. Өнөө маргаашийнхаа олох ашгийг бодоод ирээдүйд хүрч болох эдийн засгийн аюулгүй байдлын эрсдлийг орхиж болохгүй. Энэ эрсдлийг тооцох, урьдчилж харах нь төрийн үүрэг. Хувийн хэвшилд бизнесийн ашиг чухал бол, улс орон, түүнийг удирдаж байгаа төрд бизнесийн ашгаар үл хэмжигдэх эдийн засгийн бие даасан байдал, эдийн засгийн аюулгүй байдал хамгаас чухал. Ашигт малтмалын ордууд дагасан дэд бүтцийг төрийн нэгдсэн бодлогын хүрээнд цогцоор шийдэх хэрэгтэй. Түүнээс бус, орд бүрт зориулсан дэд бүтэцтэй салангид бодлого байж таарахгүй. Эдгээр ордыг ашиглаж байгаа хувь, хувьсгалын компаниуд эцсийн дүндээ Монгол Улсын эрх ашгийг хамгаалсан төрийн нэгдсэн бодлогод л захирагдах ёстой.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 6-р сарын 24, Пүрэв гариг, 15:10
Дэлгэрэнгүй...
 
« ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл »

Хуудас 11-с 10

Санал асуулга

Та манай веб сайтнаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?