Монгол Цэргийн Өдөр

Ханагар сайхан өвөөгийн баяр
Халамжит дулаан аавуудын баяр
Хатан зоригт эрчүүдийн баяр
Хайр булаасан залуусын баяр
Хатуу хорвоогийн нум нь та байг
Халамжит бүсгүйн хайр нь та байг
Энхрий үрсийн бахархал нь та байг
Энэ улсынхаа эзэн нь та байг

Шинэ оны мэнд хүргэе!
Шинэ оны мэнд хүргэе!
ТӨМӨР ЗАМЫН ГАЗАР 4/3/2011
Гадаад сургалт PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 8-р сарын 05, Пүрэв гариг, 11:30

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 8-р сарын 05, Пүрэв гариг, 11:32
 
Төмөр замын тээврийн салбарын инженер, техникийн ажилтнуудын “Биеийн Тамирын өдөрлөг” PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 9-р сарын 16, Пүрэв гариг, 16:46

Төмөр замын тээврийн салбарын, ажилтан, албан хаагчдын биеийн тамир спортын чадавхийг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрөөх, спортын ур чадварыг сорих, хамт олныг төлөвшүүлэх, тэдний идэвхийг өрнүүлэхээр Улаанбаатар төмөр замын Хандгайт дахь Замчин спорт клубын спорт цогцолборт 2010 оны 9 дүгээр сарын 18 нд болно.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 11-р сарын 16, Мягмар гариг, 10:44
 
Төмөр замын тээврийн салбарын инженер, техникийн ажилтнуудын дунд “Биеийн тамирын өдөрлөг-2010”–ийн арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 10-р сарын 11, Даваа гариг, 19:39

Засгийн газрын хэрэгжүүлэгч Төмөр замын газраас төмөр замын тээврийн салбарын инженер, техникийн ажилтнуудын дунд “Биеийн тамирын өдөрлөг-2010–ийн арга хэмжээ анх удаа зохион байгуулж, амжилттай өндөрлөлөө. Өдөрлөгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газар, Улаанбаатар төмөр зам ХНН-ын Удирдах газар, Монголын төмөр зам” ТӨХК, Болд Төмөр Ерөө гол” ХХК, Монголын алт” (МАК) ХХК, ТрансКон ХХК-ийн багууд оролцсон.

Өдөрлөгийг нээж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын дарга Т.Батболд нийт баг тамирчидад спортын амжилт хүсэж, үг хэллээ.

Арга хэмжээний зорилго нь төмөр замын тээврийн салбарын, ажилтан, албан хаагчдын биеийн тамир спортын чадавхийг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрөөх, спортын ур чадварыг сорих, хамт олныг төлөвшүүлэх, тэдний идэвхийг өрнүүлэхэд чиглэгдсэн юм.

Биеийн тамирын өдөрлөг нь буухиа, холимог хөл бөмбөг, олс татах, ринго, ойрын зайн хөгжөөнт гүйлт, софт гар бөмбөг гэсэн үндсэн зургаан төрлөөр зохиогдож, тэмцээний дүн гарахад УБТЗ ХНН I байр/ алтан медаль шилжин явах цом/, Монголын алт” (МАК) ХХК II байр /мөнгөн медаль/, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Төмөр замын газар III байр /хүрэл медаль/ тус тус эзэллээ.

Уг өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар шийдвэрлэж, Монголын алт” (МАК) ХХК–д Биеийн тамирын өдөрлөг-2011” –ийг зохион байгуулах эрхийг шилжүүлэв.

Тэмцээний бэлтгэл болон зохион байгуулах ажилд идэвхтэй оролцсон “Тэмүүжин” спорт клубын нийт шүүгчид, “Замчин” спорт клуб, УБТЗ –ын Дохиолол холбооны II дугаар анги, Болд Төмөр Ерөө гол” ХХК-ийн хамт олонд зохион байгуулах комисс талархал дэвшүүлсэнийг тэмдэглье.

Төмөр Замын Газар

Зохион байгуулах комисс

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 10-р сарын 12, Мягмар гариг, 10:17
Дэлгэрэнгүй...
 
Мэндчилгээ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 7-р сарын 30, Баасан гариг, 00:00

Монголын төмөр замчдын мэргэжлийн баярын өдрийг тохиолдуулан төмөр замын тээврийг үүсгэн байгуулж, хөгжүүлэхэд хүчин зүтгэсэн ахмад төмөр замчид, тэдний залгамж халаа дунд, залуу үеийнхэн, төмөр замын тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг болон тус салбараар үйлчлүүлдэг байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд Засгийн хэрэгжүүлэгч агентлаг - Төмөр газрын хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баярын мэндийг дэвшүүлье.

Монгол улсын Их Хурлаас баталсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” -ыг хэрэгжүүлэх ажлыг цаг алдалгүй шуурхай, оновчтой зохион байгуулж,төмөр замын тээх, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ төмөр замын тээвэрлэлтийг үр дүнтэй найдвартай хангахад чиглэгдсэн дотоодын нэгдсэн сүлжээг өргөжүүлж, дэлхийн зах зээлд эрэлт хэрэгцээ нь өсөн нэмэгдэж буй уул уурхайн бүтээгдэхүүнийг хөрш улсуудаар дамжуулан гуравдагч орнуудад экспортлож, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, ирээдүйн хөгжлийг цогцлон байгуулахад төмөр замчдын гүйцэтгэх үүрэг ихээхэн чухал гэдгийг зориуд тэмдэглэж байна.

 

Нийт төмөр замчид болон тэдгээрийн гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

Сайн бүхэн дэлгэрэх болтугай

 

ТӨМӨР ЗАМЫН ГАЗРЫН ДАРГА Т.БАТБОЛД

 

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 8-р сарын 04, Лхагва гариг, 19:39
 
Х.Баттулга: Хоёр жилийн дотор 1000 км төмөр зам тавина PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 6-р сарын 25, Баасан гариг, 13:14

-Засгийн газрын тогтоол батлагдчихлаа. Одоо ямар ажлууд хийгдэх вэ?
-Бодлогын дагуу Тавантолгой-Сайншанд- Чойбалсан гэсэн 1100 км төмөр зам барих ажил эхэлнэ. Үүнд оролцох талуудын бичиг баримт, тендерийн ажиллагааг энэ оноос эхлүүлнэ.

-Төмөр замыг эхлүүлэх техник эдийн засгийн үндэслэл бий юу?

-Техник, эдийн засгийн үзүүлэлтийг урьдчилсан байдлаар хийсэн байгаа. Одоо тогтоол батлагдсан болохоор хөрөнгө гаргаж, урьдчилсан үзүүлэлтийг бүрэн бүтэн болгоно. Бид нарын тооцоолж байгаагаар говьд уул, ус нуруу харьцангуй цөөн учир гүүр барих ажил бага юм билээ. Ер нь ажлын хувьд хөнгөн гэсэн мэргэжилтнүүдийн тооцоо гарсан. Хамгийн том асуудал гэхээр говьд даланг сайн чигжиж хийхгүй бол нуралт үүсэх магадлалтай байгаа.

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 6-р сарын 25, Баасан гариг, 13:21
Дэлгэрэнгүй...
 
« ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл »

Хуудас 11-с 9

Санал асуулга

Та манай веб сайтнаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?