Монгол Цэргийн Өдөр

Ханагар сайхан өвөөгийн баяр
Халамжит дулаан аавуудын баяр
Хатан зоригт эрчүүдийн баяр
Хайр булаасан залуусын баяр
Хатуу хорвоогийн нум нь та байг
Халамжит бүсгүйн хайр нь та байг
Энхрий үрсийн бахархал нь та байг
Энэ улсынхаа эзэн нь та байг

Шинэ оны мэнд хүргэе!
Шинэ оны мэнд хүргэе!
ТӨМӨР ЗАМЫН ГАЗАР 4/3/2011
Оросын төмөр зам ба СУЭК компани Монголын нүүрсний орд газрыг ашиглахаар консорциум байгуулжээ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн admin   
2011 оны 2-р сарын 09, Лхагва гариг, 12:07

Оросын төмөр зам (РЖД) ба СУЭК компани Монголын Тавантолгойн нүүрсний ордын төлөө хамтран тэмцэхээр болсон байна. Тэдний өрсөлдөгч Олег Дерипаскагийн EN+ болж магадгүй. Коксжсон нүүрсний үнэ эрс өссөнөөр уг ордыг ашиглах нь ирээдүйтэй болжээ. 

РЖД, СУЭК компани ба Япон, Солонгосын хэсэг компаниуд Монголын Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах өрсөлдөөнд оролцохоор консорциум байгуулсан тухай тэдний нэг оролцогч мэдээлжээ. Консорциумд оролцогчдын хувийг хуваах ажлыг хийгээгүй ч РЖД консорциумынхаа нэрийн өмнөөс сонгон шалгаруулалтад оролцох өргөдлөө өгсөн гэнэ. Компанийн өргөдөлд Монголын нутгаас Алс Дорнод хүрэх төмөр замыг эцсийн хэрэглэгч нар Япон, Хятад, Солонгост нүүрс нийлүүлэх зорилгоор барих нь чухал гэж дурьдсан байна. Консорциумын оролцогч нарын дунд Японы Sumitomo Corp, Marubeni Corp, Itochu Corp, Sojitz Corp болон Солонгосын компаниуд нэрлэгдэж буй.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 2-р сарын 09, Лхагва гариг, 12:22
Дэлгэрэнгүй...
 
Төмөр замын дээд, доод бүтцийн арчлалт,засварын үйл ажиллагааны гэрчилгээжүүлэлтийн шаардлага PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн admin   
2011 оны 2-р сарын 08, Мягмар гариг, 18:20

Төмөр замын дээд, доод бүтцийн арчлалт,засварын үйл ажиллагааны гэрчилгээжүүлэлтийн шаардлагыг эндээс татаж авна уу

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 3-р сарын 17, Пүрэв гариг, 16:36
 
Төмөр зам барих хөрөнгийг хөгжлийн банкаар дамжуулна PDF Хэвлэх И-мэйл

Монголын төмөр зам /МТЗ/ ТӨХК-д хийсэн төмөр зам барих ажлын техник, эдийн засгийн урьдчилсан үндэслэл мөн Газрын харилцаа, барилга, геодези,  зураг зүйн газраас судалгаа хийж боловсруулсан шинэ төмөр замын трасс батлагдсан. Төмөр замын эхний шатанд баригдах суурь бүтцийн трассын төлөвлөлтийн зургийг 1:100 мянга  гэсэн хэмжээтэй зураг дээр батлуулах ажлыг “МТЗ” ТӨХК гүйцэтгэхээр болжээ. Энэ талаар Төмөр замын газрын дэд дарга Л.Пүрэвбаатараас тодрууллаа.

Дэлгэрэнгүй...
 
Замын-Үүдийн хөгжил ЗАМААС ЭХТЭЙ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн admin   
2011 оны 1-р сарын 07, Баасан гариг, 15:44

Хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар хэлэлцэн зөвшилцсөнөөр Монгол улсын экспортын бүтээгдэхүүнийг ОХУ-ын Алс дорнодын далайн боомтуудаар тээвэрлэх судалгаа хийгдэн, холбогдох гэрээг байгуулахаар ажиллаж байгаа нь төрийн өндөр албан тушаалтнуудын анхаарлын төвд байна. БНХАУ-ын Тяньжин боомтод төмөр замын тээвэр ложистикийн үйлчилгээ хэрэгжүүлэхээр газар түрээс­лэн авч, төлөөлөгчийн газар байгуулагдлаа. Төмөр замын зүтгүүрийн, ачааны вагоны, ачаа боловсруулалтын, замын засвар арчилгааны машин механизм, хөдлөх бүрэлдэхүүний паркыг нэмэг­дүүлэх төслүүд батлаг­дан, холбогдох гэрээнүүд байгуулагдлаа. Замын-Үүд боомтод ачааны шинэ тер­миналь байгуулахаар болов. Эдгээрийг хэрэгжүүлэхэд Монгол улсын Засгийн газар дангаараа 256 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх шийдвэрүүд одоогоор гараад байна, цаашид ч нэмэгдэнэ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 1-р сарын 07, Баасан гариг, 16:01
Дэлгэрэнгүй...
 
Төмөр замын трасс бэлэн боллоо PDF Хэвлэх И-мэйл

Шинэ төмөр замын трассыг монгол мэргэжилтнүүд боловс­руулж, түүнийг нь Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Бат­тулга өчигдөр батал­сан байна. Өнгөрсөн оны ар­ваннэгдүгээр сарын 3-ны өдөр Засгийн газрын 283 тоот тог­тоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д төмөр замын эхний шатны суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг олгосон. Энэ дагуу тус компани Газрын харилцаа, геодези зурагзүйн газар болон “Гео мастер” компанитай хамтран шинэ төмөр замын трассыг боловс­руулжээ.

Дэлгэрэнгүй...
 
« ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл »

Хуудас 11-с 7

Санал асуулга

Та манай веб сайтнаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?