Монгол Цэргийн Өдөр

Ханагар сайхан өвөөгийн баяр
Халамжит дулаан аавуудын баяр
Хатан зоригт эрчүүдийн баяр
Хайр булаасан залуусын баяр
Хатуу хорвоогийн нум нь та байг
Халамжит бүсгүйн хайр нь та байг
Энхрий үрсийн бахархал нь та байг
Энэ улсынхаа эзэн нь та байг

Шинэ оны мэнд хүргэе!
Шинэ оны мэнд хүргэе!
ТӨМӨР ЗАМЫН ГАЗАР 4/3/2011
Суурь бүтэц ашиглуулах журам PDF Хэвлэх И-мэйл

Зам, тээвэр, барилга, хот, байгуулалтын сайдын 2011 оны 5-р сарын 10-ын өдрийн 138 дугаар тушаалын хавсралт

Суурь бүтэц ашиглуулах журмыг доорхи холбоос дээр дарж татаж авна уу.

Дэлгэрэнгүй...
 
Японд үйлдвэрлэсэн зам төмрийг Хонхор өртөөнд туршив PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн admin   
2011 оны 11-р сарын 09, Лхагва гариг, 14:58

Төмөр замын ачаалал ихтэй хэсгүүд болох Налайх дүүргийн Хонхорын тохойд Япон улсын Ниппон Стийл  карпоррацид үйлдвэр­лэсэн r 65 маркын хатуулгатай зам төмрыг 275 метр замд туршилтаар тавилаа. Тус зам төмрийг турших  үйл ажиллагаанд ЗТБХБ-ын сайд Х. Баттулга оролцов. Замын зам төмрийг солих болсон гол шалтгаан нь сүүлийн жилүүдэд төмөр замын тээвэрлэлт ихэссэн гэнэ. Үүнээс шалтгаалан Хонхорын тойргийн зам төмөр ихээр элэгдсэнийг солилоо. Энэ зам төмрийн хувьд толгойн гүн хатаалгатай тул жижиг тохойн хэсэг дэхь зам төмрийн элэгдэл ихтэй газруудад тавьж туршсанаар элэгдлийн хэмжээг ихээхэн багасгах, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг найдвартай хангах боломжтойгоос гадна эдийн засгийн хувьд асар их хэмнэлтийг өгөх юм байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 11-р сарын 09, Лхагва гариг, 18:20
Дэлгэрэнгүй...
 
Монголчуудыг 62 жил хүлээлгэсэн төмөр замын нэг хувь PDF Хэвлэх И-мэйл

 

Монголчууд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг дэх эзэмшлээ ганцхан хувиар нэ­мүү­лэхийн тулд 62 жил хүлээж байна. Урт хугацаа шүү. “Улаанбаатар төмөр зам”-ын хувь эзэмшигч “Оро­сын төмөр зам” компанийн тэргүүн В.Якунин нэгэнтээ “Үнэгүй бяслаг зөвхөн хавханд байдаг юм” хэмээн сургамжилж байв. Харин монголчууд тө­мөр замын нийгэмлэгийнхээ нэг хувийг авахын тулд их үнэ төлсөн. Тий­мээс одоо хариугаа хүлээсээр сууна.

Дэлгэрэнгүй...
 
Төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд PDF Хэвлэх И-мэйл

 

Аж ахуйн нэгжийн жагсаалт

Зэрэглэл АА-н нэгжийн нэр Гэрчилгээжүүлэгдсэн он/сар/өдөр Гэрчилгээний хугацаа дуусах он/сар/өдөр ААН хаяг
1 А Азийн зам ХХК 2008/12/31 2011/12/31 УБ хот, СБД, 5-р хороо, Сөүлийн гудамж, "Монгол даатгал" ХХК-ий байр, 402 тоот
2 А Би Жи Эй транс ХХК 2010/12/13 2011/12/12 УБ хот, БЗД,1-р хороо, Palazza, 3-02
3 А Видү ХХК 2009/01/01 2012/01/01 Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 4-р баг
4 А Илинкс экспресс ХХК 2008/12/31 2011/12/31 УБ хот, БГД, 13-р хороо, Мишээл төв,9 тоот
5 А Контлайн ХХК 2010/10/27 2011/10/26 УБ хот, БГД, 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 49/2, 2 давхар, 26 тоот
6 А Ландбридж ХХК 2011/02/08 2012/02/07 УБ хот, СБД, 6-р хороо, Бага тойруу, 1-р байр, 20 тоот
7 А Материалимпекс ХК 2011/03/03 2012/03/02 УБ хот, БГД, Тээвэрчдийн гудамж, 210535
8 А Монгол экспресс ХХК 2011/03/03 2012/03/02 УБ хот, СБД, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, 17-р байр, 6-р давхар
9 А Монложистик ворлдвайд ХХК 2010/10/27 2011/10/26 УБ хот, БГД, Nippon төв
10 А Монретранс ХХК 2008/12/31 2011/12/31 БГД, Сөүлийн гудамж, "Само" рестораны байр, 401 тоот
11 А Прогресс транс ХХК 2011/04/06 2012/04/05 УБ хот, БГД, 20-р хороо, БҮК-ийн хажууд
12 А РТСТ ХХК 2008/12/31 2011/12/31 БГД, 2-р хороо, "Рокмон" ХХК-ийн байр, 908 тоот
13 А Ти Зэт Жи ХХК 2008/12/31 2011/12/31 УБ хот, СХД, 17-р хороо, "Өнөр" хороолол, 33-р байр, 304 тоот
14 А Трансгайд ХХК 2010/10/27 2011/10/26 УБ хот, БЗД, 15-р хороо, 13-р хороолол, 4-р байр, 112 тоот

Дэлгэрэнгүй...
 
Сургалтын төрийн сангийн зээлээр гадаадад магистрантур, докторантурт суралцуулна PDF Хэвлэх И-мэйл

"Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам"-ын дагуу гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт суралцах иргэдийг шалгаруулж, Сургалтын төрийн сангийн зээлээр суралцуулна.

Уралдаант шалгалтад тухайн зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавр /докторын сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүс магистр/-аас доошгүй боловсролтой, дипломын сурлагын голч дүн нь 3,25 ба түүнээс дээш байх, мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан, судалгаа шинжилгээний ажлын туршлагатай, тухайн сургуулийн гадаад хэлний шаардлагыг бүрэн хангасан,  гадаад улсын нэр хүндтэй шилдэг их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элссэн, сургуулийн албан ёсны урилгатай хүмүүс /цаашид "шалгуулагч" гэнэ/-ийг оруулна.

Дэлгэрэнгүй...
 
« ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл »

Хуудас 11-с 3

Санал асуулга

Та манай веб сайтнаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?